МУИС, Бизнесийн сургуулийн Урлагийн бага наадам амжилттай болж өнгөрлөө
Огноо:Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн Урлагийн Бага Наадам 2024 оны 03 дугаар сарын 30 өдрийн 10:00-18:00 цагийн хооронд хичээлийн 2 дугаар байрны 343 тоот А зааланд зохион байгуулагдлаа. Багийн төрлөөр 4 анги, ганцаарчилсан төрлөөр давхардсан тоогоор нийт 10 оюутан Язгуур урлаг, Хөгжим, Хамтлаг дуу, Цэнгээнт бүжиг, Уран уншлага, Гоцлол дуу, Чөлөөт бүжиг нийт 7 төрлөөр өрсөлдөж авьяас билгээ уралдуулав.
Тэмцээний шүүгчээр Багш Оюутан Хөгжлийн төвийн мэргэжилтэн А.Пагамсүрэн, Соёл Урлагийн Их Сургуулийн багш, “THE VOICE” шоуны оролцогч А.Ууганзаяа болон “MOON DANCE” хамтлагийн тамирчин, бүжгийн спортын олон улсын мастер, Одтой бүжиглэе нэвтрүүлгийн оролцогч Б.Алтанхөлөг нар ажиллав.
Шагналт байранд
Язгуур урлагийн төрөл:
- 1 дүгээр байранд Санхүүгийн 2,
- 2 дугаар байранд Менежментийн 2,
- 3 дугаар байранд Маркетингийн 2
Хөгжмийн төрөл
- 1 дүгээр байранд Менежментийн 2 дугаар түвшний оюутан Э.Эрхэмбат,
- 2 дугаар байранд Санхүүгийн 2 дугаар түвшний оюутан Ц.Номиндарь, А.Золбадрах,
- 3 дугаар байранд Банк 2 дугаар түвшний оюутан Б.Барсболд
Хамтлаг дууны төрөлд
- 1 дүгээр байранд Менежментийн 2,
- 2 дугаар байранд Санхүүгийн 2,
- 3 дугаар байранд Маркетингийн 2 дугаар ангиуд,
Цэнгээнт бүжгийн төрөлд
- 1 дүгээр байранд Санхүүгийн 2,
- 2 дугаар байранд Менежментийн 2,
- 3 дугаар байранд Маркетингийн 2 дугаар ангиуд шалгарч
Уран уншлагын төрөлд
- 1 дүгээр байранд Менежментийн 4 дүгээр түвшний оюутан Б.Од-Эрдэнэ,
- 2 дугаар байранд Маркетингийн 3 дугаар түвшний оюутан Ш.Мөнх-Эрдэнэ,
- 3 дугаар байранд Менежментийн 2 дугаар түвшний оюутан Г.Ганчимэг нар,
Гоцлол дууны төрөлд
- 1 дүгээр байранд Менежментийн 2 дугаар түвшний оюутан Э.Эрхэмбат,
- 2 дугаар байранд Маркетингийн 2 дугаар түвшний оюутан Б.Алтан-эрдэнэ,
- 3 дугаар байранд Менежментийн 4 дүгээр түвшний оюутан Б.Од-Эрдэнэ
Чөлөөт бүжгийн төрөлд
- 1 дүгээр байранд Маркетингийн 2,
- 2 дугаар байранд Менежментийн 2,
- 3 дугаар байранд Маркетинг Худалдаа 3 дугаар ангиуд тус тус шалгарч нийлбэр дүнгээр нийт 89.5 оноогоор Менежментийн 2 дугаар анги тэргүүлж, Бизнесийн Сургуулийн Урлагийн Бага Наадмын Аварга Анги, шилжин явах цомын эзэд боллоо.