БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 2024-02-19
Огноо:Тэтгэлгийн зорилго: Уг тэтгэлэг нь 2023-2024 оны хичээлийн жилд МУИС-ийн Солонгос хэл – орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой.
Тэтгэлэгт хамрагдах суралцагчийн тоо: 4
Тавих шаардлага:
- МУИС-ийн Солонгос хэл – орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр одоо идэвхтэй сурч буй, бакалаврын түвшний оюутан байх
- Сурлагын голч дүн 3.0-аас дээш байх
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах. (сурлагын амжилт, нийгмийн идэвх зэрэг сайн талаа тодорхой бичих: ар гэрийн байдал, тэтгэлэг авч байсан бол ямар тэтгэлэг хэзээ авсан г.м.)
- Суралцах төлөвлөгөө – эссэ
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
- Дүнгийн тодорхойлолт
- Амжилтыг нотлох бичиг баримтын хуулбар
- Суралцах төлөвлөгөө -эссэ
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн Оюутны хөгжлийн төв байрны гурван давхарт, Оюутны хөгжлийн төвийн тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд цаасаар хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Шалгаруулалтын дүн 2024 оны хоёрдугаар сарын 29-нд гарна. Хувь мэйлээр хариуг мэдэгдэнэ.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn 9910-9128, dulmaa.b@num.edu.mn
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ