Япон Улсын Акита Олон Улсын Их Сургууль 2024-2025 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа
Огноо:МУИС болон Япон Улсын Акита Олон Улсын Их Сургууль (Akita International University)-ийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2024-2025 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Шаардлага:
МУИС-ийн бакалаврын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх /хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх/
Голч оноо 2.5 буюу түүнээс дээш, Англи хэлээр суралцах бол TOEFL iBT 71, IELTS 6.0, TOEIC 785, PBT/ITP 530 эсвэл түүнээс дээш оноотой байх.
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх, https://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/how-to-apply/#documents )
- Тодорхойлох захидал (профессор багшийн гарын үсэг, он сар өдөр бүхий)
- Хэлний мэдлэгийг харуулсан сертификат
- Гадаад паспортын хуулбар
- Цээж зураг (сүлийн 3 сарын дотор авхуулсан, 800рх х 600рх хэмжээтэй, jpg эсвэл png өргөтгөлтэй, малгай болон нүдний шилгүй, цагаан артай)
- Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол – 700,000 йен, 2 семестр суралцах бол – 1,200,000 йены баталгаа (Банкны англи хэл дээрх хамгийн ихдээ 1 сарын өмнөх албан тодорхойлолт байна)
Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр (https://web.aiu.ac.jp/en/campuslife/housing/#details) болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хамрагдах оюутны тоо: 2
Хөтөлбөрийн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр холбогдон авна уу: https://web.aiu.ac.jp/en/academic/
Хүсэлт гаргах сүүлийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар 1 багц файл болгон 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлнэ үү. (Цагаан сарын баяртай холбогдуулан материал хүлээн авах хугацаанд өөрчлөлт орсон тул та бүхэн ойлгож хүлээж авна уу.) Сонгон шалгаруулалтыг Акита олон улсын их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Акита олон улсын их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн тус сургуулийн онлайн бүртгэлийн системд заасан хугацаанд илгээхийг анхаарна уу.
Багш, оюутны хөгжлийн төв, 306 тоот
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ