“Их сургуулийн оюутны хөгжил, орчин үеийн чиг хандлага” сэдэвт улсын хэмжээний уран илтгэлийн тэмцээнийг англи хэлээр зохион байгууллаа
Огноо:МУИС-ийн Оюутны хөгжлийн бодлогын газраас “Их сургуулийн оюутны хөгжил, орчин үеийн чиг хандлага” сэдэвт улсын хэмжээний уран илтгэлийн тэмцээнийг анх удаа 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуyллаа. Тэмцээнд нийт долоон их сургуулийн 46 оюутан оролцож, англи хэлээр илтгэх ур чадвараа сорьсон юм. Тэмцээний шүүгчээр МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн “Утга зохиол, урлаг судлал”, “Гадаад хэлний төв”-ийн тэнхимийн мэргэжлийн багш нар ажиллав.
- Тэргүүн байр, ХУИС-ийн 4 дүгээр курсийн оюутан Г.Энхжин “Soft Skill Development and Modern Tendencies”
- Дэд байр, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн 2 дугаар курсийн оюутан Р.Мөнх-Эрдэнэ “A Provocative Vision for Revolutionizing Student Development at the National University of Mongolia”
- Гутгаар байрыг МУИС-ийн оюутан О.Дөлгөөн “The Development of University Student and the Modern Trend”
- Тусгай МУИС-ийн оюутан Г. Буянтогтох “Universities Students Self-Development” сэдэвт илтгэлээрээ шалгарч, шагнал авлаа.
“Их сургуулийн оюутны хөгжил, орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд оролцогчдын дэвшүүлсэн шинэлэг санал, санаачилгыг МУИС-ийн Оюутны хөгжлийн бодлого шийдвэрт тусгаж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Оюутнуудын илтгэл өргөн дэлгэр агуулгатай, шинэлэг санаатай, асуудлыг шийдэх гарц гаргалгаатай байснаараа онцлог байв.
Оюутны хөгжлийн бодлогын газар