МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөр цуврал лекц, уулзалт болно
Огноо:
Долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 17.00 цагаас зохион байгуулагддаг NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн 5-р сарын ээлжит зочноор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор С.Одмаа оролцож, “Задралын дулааныг байгалийн механизмаар зайлуулах бага чадалтай, өндөр температурын хийн хөргүүртэй реакторын хийцийн параметрүүд” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Доктор С.Одмаа нь…
Огноо:
МУИС-ийн номын сангийн үйлчилгээг орчин үеийн түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилгын хүрээнд хийгдэж буй нэг чухал ажил бол МУИС-ийн номын сангийн фондыг цахим хэлбэрт шилжүүлэн уншигчидад түгээх болно. Бидний хүсэлтийг дэмжин БНСУ-ын Сөүл хотын дарга, МУИС-ийн хүндэт доктор Парк Вон Сүн цаасан номыг цахим хэлбэрт шилжүүлэх хагас автомат Bookeye® 4 V3 болон Kodak ScanMate i1150 загварын…
Улсын Химийн XXVII Олимпиад амжилттай болж өндөрлөлөө
Огноо:
Улсын Химийн XXVII Олимпиад 2016 оны 4-р сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар БСШУЯ, МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхим ажиллаж, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон Грийн Химистри ХХК ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа. Улсын Химийн XXVII Олимпиадад Улаанбаатар хот болон 21 аймгаас шалгарсан ЕБС-ийн XII ангийн 33 сурагч, химийн мэргэжлийн 29 багш оюун ухаан, мэдлэг чадвараа…
“Эрүүл Монгол оюутан” витаминжуулалтын аян
Огноо:
Урин цаг ирж байгаатай холбогдуулан хүний биеийн дархлаа сульдаж халдварт өртөмтгий болдогтой холбогдуулан ханиад томуу болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлааг сайжруулах зорилгоор "Эрүүл Монгол оюутан" витаминжуулалтын аяныг МУИС- дээр 2016 оны 05 дүгээр сарын 05 - 06 ны хооронд МУИС-ийн хичээлийн 2, 5 дугаар байрнуудад болох гэж байна. Уг аяны хүрээнд 20 гаруй нэр төрлийн витамин, амин…
“Ажил-Амжилтын гараа” хөдөлмөрийн өдөрлөгт 25 аж ахуй нэгж оролцож байна
Огноо:
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас их дээд сургууль, коллеж, МСҮТ-д сурч буй оюутан, залуучуудыг мэргэжлийн дагуу дадлагажиж, цагийн болон түр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төвүүдийг суртачилан таниулах, хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээ мэдээлэл өгөх зорилгоор “Ажил-Амжилтын гараа” нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 25 аж ахуй нэгж оролцож цагийн болон түр, байнгын…
Улсын биологийн XXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Огноо:
Улсын биологийн XXVI олимпиад Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Каманы Улыкпаны нэрэмжит болж 2016 оны 4-р сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар БСШУЯ, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим ажиллаж, БОАЖНХЯам, МУБИС-ийн Биологийн тэнхим, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Степ форвард хөтөлбөр, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын ирвэс төв,…
Гюнтер Паули: Хүдэр шаварлаг хаягдлаар цаас хийж Монголд нэвтрүүлэх бүрэн боломжтой
Огноо:
“Цэнхэр эдийн засаг” -/The Blue Economy” онол дэвшүүлэгч, ZERI /Zero emission Research and Initiatives/ санг үүсгэн байгуулагч Гюнтер Паули өнөөдөр МУИС-ийн багш, оюутан судлаач нартай нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ. Гюнтер Паули дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах олон улсын зорилтод нэгдсэн арга замын эхлэл болсон Киото-гийн хэлэлцээрийг боловсруулж, 1997 онд хэлэлцэн батлах гарааг тавьжээ. Түүнийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын Стив Жобс гэх…
Огноо:
[gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/05/МУИС-ОАтайлан-2016.04.13-0-2.pdf"]
“ХИМИЙН БОДИСЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАA” СУРГАЛТ – 2016 болно
Огноо:
“ХИМИЙН БОДИСЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАA” СУРГАЛТ – 2016 болно. Сургалт 2016 оны 5 дугаар сарын 6-ны Баасан гаригт 09:00-18:00 цагт МУИС-ийн Хичээлийн I байрны 320 тоот өрөөнд болно. МУИС, ШУС, БУС, Химийн тэнхим