• “Автобустай аялал” МОНЭГГ ХХК-д зочлох гэж байна

    Огноо:
    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Оюутны алба JCI-тай хамтран оюутнуудыг ажил олгогчтой холбож, туршлага судлуулах, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгох зорилготой “Автобустай аялал”-ыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн аялалаар "МОНЭГГ ХХК" -иар зочлох гэж байна. Аялал 2016 оны 05 дугаар сарын 20 нд болно. Автобус 1:30-д хөдлөх тул оюутнууд цагтаа ирээрэй. ХӨТӨЛБӨР [gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/05/Positive-Mind_-МУИС-НВЦ-Хөтөлбөр-201600519.pdf"]
  • Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын анхааралд

    Огноо:
    Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 2015-2016 оны хичээлийн жилийн англи хэлний нэгдсэн шалгалтад орохгүй болсон тул 5-р сарын 28-наас өмнө Гадаад хэлний төвийн 208, 209 тоотод ирж бүртгүүлнэ үү. Лавлах утас: 99628960, 95869825 Жич: Тухайн оюутнуудын англи хэлний шалгалтыг тусад нь авах тул тов гарахаар зарлана. Гадаад хэлний төв
  • Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад Хууль Зүйн Сургууль дээр явагдаж байна

    Огноо:
    Монгол улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 222-р тогтоол, Улсын онцгой байдлын комиссын даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот тушаалын дагуу Улс орон даяар Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт 05 дугаар сарын 12-25 ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд МУИС-д 2016 оны 05 дугаар сарын 16-20 ны хооронд хичээлийн байруудаар явж оюутнуудыг дархлаажуулалтад хамруулж…
  • МУИС-ийн Олон улсын оюутнуудын соёлын өдөрлөг боллоо

    Огноо:
    МУИС-ийн Оюутны Алба, МУИСОХ, хамтран зохион байгуулсан  “Олон улсын соёлын өдөр”-т МУИС-д суралцаж буй Лаос /БНАЛАУ/, Ветьнам, Өмнөд Солонгос, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Хятад, ОХУ, Польш, Афганистан болон Монгол гэсэн 10 орны оюутан залуус оролцож үндэснийхээ гоёлоор гангарч, улс орныхоо тив дэлхийгээс ялгарах цор ганц шинжийг агуулсан ардын, уламжлалт үзүүлбэрүүдийг болон нэрийн хоолыг бэлтгэн ирж арга хэмжээг зорин ирсэн үзэгч, зочдод…
  • ХШУИС: (ТИКА)-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газартай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    Огноо:
    БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар, Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль хамтран Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үзэглэлээ. Хамтын ажиллагааны гэрээ үзэглэх арга хэмжээнд МУИС-аас ХШУИС-ийн захирал проф Н.Баатарбилэг, ХШУИС-ийн багш проф Б.Ганбат (ТИКА)-гийн Улаанбаатар…
  • НҮБ-ын XII удаагийн Загвар хуралдаан “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд амжилттай зохин байгуулагдлаа

    Огноо:
    2016 оны 5-р сарын 14-ний өдөр МУИС-ийн ОУХНУС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  НҮБ-ын Загвар хуралдаан 12 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Загвар хуралдаанд МУИС-ийн ОУХНУС, Үндэсний Тагнуулын Академи, МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбарын Европ судлалын тэнхимийн оюутнууд болон Монголын Эмнести интернэшнэлийн гишүүдээс бүрдсэн 14 багийн төлөөлөгчид оролцож, дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн хамтран…
  • Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байдал /2016.05.17/

    Огноо:
    МУИС ШУС-ийн хичээлийн 2-р байрны 128 тоотод 2016-5-17–ны өдөр Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинд МУИС-ийн 988 оюутан хамрагдсан байна. Үүнд: ШУС-761, Хэрэглээ-137, Бизнес-60, Хууль-21, Харилцаа-8, МУБИС-1 тус тус хамрагдсан болно. Вакцинд хамрагдуулалтанд: 10:00-12:00 цагт М.Содномсүрэн 12:00-14:00 цагт Ц.Энхтайван 14:00-16:00 цагт С.Чулуунцэцэг 16:00-19:00 цагт О.Одсүрэн нар хариуцан ажилласан болно. Мөн ШУС-ийн НУС-ын Оюутны зөвлөл, ХУС-ын Оюутны зөвлөлийн оюутнууд тусласан болно. Мөн Эрүүл мэндийн…
  • Англи хэл сурах арга туршлагаас

    Огноо:
    Оюутнуудын гадаад хэл сурах урам зоригийг сэргээж ур чадвар болон ярих чадварыг хөгжүүлэх зорилгоор Оюутны албаны зүгээс дараах арга хэмжээнүүдийг  зохион байгуулах гэж байна. Англи хэл дээр уншсан номын тухай /Унших дадал болон ур чадварын талаар ярилцах/ IELTS болон TOEFL-ийн шалгалтад хэрхэн бэлдэх вэ? Гадаад орны соёлын ялгаатай болон ижил төстэй талуудаар харилцан ярилцах Оюутан та бүхэн өргөнөөр оролцоно уу
  • ОЮУТНУУД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

    Огноо:
    Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийг 2016 оны тавдугаар сарын 2-ноос хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан байна. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар