• ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

    Огноо:
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна. Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно. дэлгэрэнгүйг эндээс  http://www.meds.gov.mn/1500$
  • “Оюутан цэрэг-2016” хөтөлбөр эхэллээ

    Огноо:
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрт 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамарсан бол энэ жил 1000 орчим оюутан хамрагдаж байна. “Оюутан цэрэг-2016” хөтөлбөр Нийслэлээс гадна Ховд, Дорнод аймагт хэрэгжих юм. Тодруулбал, Нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан, МУИС-аас 150 гаруй оюутан залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон:…
  • 1-р түвшний оюутнуудад зориулсан мэргэжил сонголттой холбоотой зөвлөгөө. “Оюутан” теле студи

    Огноо:
    https://youtu.be/LYrW9fLR3XU МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн оюутнуудын “Оюутан” теле студид бүтээсэн "МУИС-ийн оюутан монголын ирээдүй" нэвтрүүлгээ 1-р түвшний оюутнуудад зориуллаа. Мэргэжил сонголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн энэхүү нэвтрүүлэг нь таны ирээдүйн мэргэжил сонголтонд тань бага ч гэсэн тус үзүүлнэ гэдэгт найдаж байна. Оюутны алба, “Оюутан” теле студи 2016 он
  • Оюутан залуусыг цагийн ажилд урьж байна

    Огноо:
    “Дельта Холдинг” ХХК цагаар ажиллах оператор хайж байна. Ажлын цаг:  18:00-22:00 цагийн хооронд Ажлын байранд тавигдах шаардлага:  Харилцааны өндөр соёлтой, эерэг зөв хандлагатай 19-р хороололд амьдардаг Сонирхсон оюутан МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
  • “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн нээлт болно

    Огноо:
    2016 оны “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн нээлт Нийслэлийн Төр Захиргааны 5 дугаар байр, Нийслэлийн иргэний танхимд 2016 оны 3 сарын 10-ны өглөө 10,30 д эхэлнэ. Та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Оюутны алба
  • МУИС-ийн оюутны байгууллага, клубуудыг анхааралд

    Огноо:
    МУИС-ийн Дүрмийн 6.9-6.12 дугаарт заасан Оюутны байгууллагын тухай заалтыг хэрэгжүүлэх үүднээс МУИС-ийн Оюутны байгууллага, клубын журмын төслийг боловсруулан та бүхэнд хүргүүлж байна. МУИС-ийн оюутны клубуудын удирдлага та бүхэн энэхүү журмын төслийг судлан үзэж зайлшгүй тусгах шаардлага бүхий зүйл заалтын талаар санал боловсруулан бидэнд ирүүлнэ үү? Энэхүү журмын төслийн хэлэлцүүлгийг нийт оюутан суралцагчид, клубуудын дунд нээлттэй зохион байгуулах бөгөөд улмаар МУИС-ийн…
  • МУИС баг тамирчид тэргүүлж байна

    Огноо:
    2016 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний волейболын төрөл 3 сарын 04-08-ны өдрүүдэд ОУ-ын УБИС болон ШУТИС-ийн спорт зааланд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай манай сургуулийн баг амжилттай оролцож хос мөнгөн медалийн эзэн болж багийн дүнгээр 2-р байр эзэллээ. Мөн шатар багийн дүнгээр 1-д орсон, волейбол 2-т орсоноор  МУИС багийн дүнгээр тэргүүлж байгаа Тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагч тамирчиддаа баяр…
  • Оюутны гурван сая төгрөгийн тэтгэлгийн бүртгэл эхэллээ

    Огноо:
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр нийт оюутнуудын дунд “Бүтээлч оюутан” 3.000.000 төгрөгийн өрсөлдөөнт тэтгэлгийг албан ёсоор зарлалаа. Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно. Оюутны санаачилгын төслийн уралдааны чиглэл: -Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах; -Оюутны суралцах орчныг сайжруулах; -Оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх; -Дотуур байрны орчныг сайжруулах;…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар