Хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа
Огноо:
Цагдаагийн Ерөнхий Газрын Хар Тамхитай Тэмцэх Газар болон Монгол Улсын Их Сургууль “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, суралцагч, багш, ажилтнуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, соён гэгээрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг” –т гарын үсэг зурлаа.…
CAREER & JOB FAIR өдөрлөгийн үеэр МУИС-ийн 700 гаруй суралцагч ажлын байранд бүртгүүллээ
Огноо:
Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж буй МУИС-ын шинэхэн төгсөгчдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлснээр ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгчийг тохирох ажлын байранд санал болгох зорилготойгоор “Тохирох ажилд нь зөв хүнийг”төслийг 4-н үе шаттайгаар 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Эхний үе шат болох ӨӨРИЙГӨӨ…
Оюутан, төгсөгчийн хэлтэс Эрдэнэт сургуульд ажиллалаа
Огноо:
МУИС, Эрдэнэт сургуулийн суралцагчдад үйлчилгээгээ танилцуулах, тус сургуулийн элсэлтийн сурталчилгааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, суралцагчдыг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх, зорилгоор ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Л.Чинзориг, Э.Сарангэрэл, Н.Алтанзул нар 2019 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Эрдэнэт сургуульд ажиллалаа. Тус арга хэмжээний үеэр ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг суралцагчдад ОТХ-ийн 12 чиглэлийн үйлчилгээг танилцуулж, сургуулийн суралцагчдын дунд нээлттэй санал асуулга явуулсан бол үргэлжлээд МУИС-ийн урлагийн…
Огноо:
БНСУ-ын Күмох Үндэсний Технологийн их сургууль 2019 оны намрын магистр, докторын хөтөлбөрт элсэхийг урьж байна. Шаардлага: Бакалаврын зэрэгтэй байх Солонгос/англи хэлний төвшин дунд ба дундаас дээш байх. Үүнд: Магистрын хөтөлбөрт элсэгчид – TOPIC level 3, TOEFL IBT 54, IELTS 4.5, TOEIC 500 Докторын хөтөлбөрт элсэгчид – TOPIC level 3, TOEFL IBT 58, IELTS 4.5, TOEIC 550 Голч дүн: 3,0 Бүрдүүлэх…
“ЭРҮҮЛ ЗАЛУУС ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” өдөрлөг боллоо
Огноо:
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Иргэн төвтэй дүүрэг” аяныхүрээнд оюутан, сурагчдаа эрүүл мэндийн урьдчилансэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зорилготой“ЭРҮҮЛ ЗАЛУУС ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” өдөрлөгөнөөдөр ШУТИС дээр нээлтээ хийлээ. Өдөрлөгийгнээж дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаярхэлсэн үгэндээ “Сүхбаатар дүүрэгт 17 их, дээд сургуульүйл ажиллагаагаа явуулдаг. Эрүүл залуу хүн болмонголын баялаг. Тийм учраас дүүргийн зүгээсирээдүй, хойч үе болсон залуусынхаа эрүүл мэндийгхамгаалах, гэр…
БНСУ-ын Данкүүк их сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр 2019.04.24-ныг хүртэл сунгагдлаа
Огноо:
МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд 12-19 багц цагийн Солонгос хэлний хичээл эсвэл Олон улсын бизнесийн удирдлага болон мобайл системийн инженерийн хөтөлбөрүүдийг англиар судлах боломжтой. Шаардлага: МУИС-ийн 2,3 дугаар түвшинд суралцаж буй оюутан…
Кино өдөрлөгт хүрэлцэн ирнэ үү
Огноо:
Оюутан төгсөгчийн хэлтэс HACKUM клуб хамтран зохион байгуулж буй Кино өдөрлөг нь оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг өдөөх, ирээдүйдээ итгэл найдвар, зорилго тэмүүлэлтэйгээр хандаж шинийг эрэлхийлэхийг дэмжих зорилготой цуврал үйл ажиллагаа юм. American Genius бол АНУ-н “Суут ухаантан” болох бид бүхний мэдэх Steve Jobs, Bill Gates гэх мэт дэлхийн хөгжилд дэвшил авчирсан бодит хүмүүсийн амьдрал болон тэдний амжилтын түүхийг өгүүлсэн 8…
Индонез улсын Жембер-н их сургууль 5 дахь удаагийн олон улсын соёлын зуны хөтөлбөрт урьж байна
Огноо:
Индонез улсын Жемберийн их сургууль 5 дахь удаагийн олон улсын соёлын зуны хөтөлбөр зарлагдлаа. Сургалтын үргэлжлэх хугацаа: 2019 оны 7 сарын 16-аас 7 сарын 31 хүртэл Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Индонез улсын түүх соёл, хоол, урлагтай танилцаж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна Жемберийн их сургууль дээр зохион байгуулагдах 6 өөр чиглэлийн сонирхолтой лекц семинарт хамрагдах боломжтой юм. Үүнд: “Pasung free for…
“И-контент, бүтээлч постер”-ын уралдаанд идэвхитэй оролцоно уу
Огноо:
СЭЗИС-иас оюуны бүтээлээ хамгаалах, бусдын бүтээлийг зохистой ашиглах, академик ёс суртахуунд суралцахыг таниулах, сурталчлах зорилгоор "ЁС СУРТАХУУНЛАГ, ЦАХИМ-АКАДЕМИК ОРЧИН"-д суралцацгаая! уриан дор их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын дунд "И-контент, бүтээлч постер"-ын уралдаан зохион байгуулах гэж байна. МУИС-ийн оюутнуудаа идэвхтэй оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
Огноо:
Монгол Улсын Их Сургууль БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2019-2020 оны хамрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа. Суралцах хугацаа: 6 сар буюу 1 семестер Шаардлага: МУИС-ийн бакалаврын 1,2,3 дугаар түвшний оюутан байх. Магистрын түвшний оюутнууд МУИС-ийн Чонбук их сургуультай харилцаатай багш, профессорын нэр дэвшүүлснээр хамрагдана. Солонгос болон англи хэлний мэдлэг дунд ба дундаас дээш байх Голч…