МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ баг Спрайт супер лигийн аварга боллоо
Огноо:
МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ баг 2016 оны Спрайт супер лигийн АВАРГА боллоо. Финалын үнэ цэнэтэй тоглогчоор А.Энхбаясгалан тодорсон бол Шонхоруудаас 10 тоглогч сагсан бөмбөгийн спортын дэд мастер боллоо. Баг тамирчиддаа амжилт хүсье.
ШОНХОРУУДЫН нэрэмжит 3 vs 3 тэмцээн болно.
Огноо:
ШОНХОРУУДЫН нэрэмжит 3 vs 3 тэмцээн болно. Уг тэмцээн нь Шонхоруудын залгамж халааг сонгон шалгаруулах, шинэ залуу тоглогч тодруулах зорилготой. Тэмцээний талаарх мэдээллийг 94494997, 99814059 авна уу
Өнөөдөр 16:00 цагт МУИС-ийнхаа бүх оюутануудыг спортын төв ордонд урьж байна
Огноо:
Спрайт Супер лигийн аваргын төлөөх 2 дахь тоглолт спортын төв ордонд 16:00 цагаас болно. Энэ тоглолтын гол хүчин зүйл нь хөгжөөн дэмжигчид билээ. Өнөөдөр 16:00 цагт МУИС-ийнхаа бүх оюутануудыг спортын төв ордонд урьж байна. Шонхоруудын хурд хүчтэй, дайчин самбаатай, авьяаслаг чадварлаг тоглолтыг үзэн төрөлх сургуулийнхаа багийг хөгжөөн дэмжихийг уриалж байна. ТУЛААНД ЗӨВХӨН ШОНХОРУУД НИСНЭ
Огноо:
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, “Улаанбаатар марафон - 2016” олон улсын гүйлтийг Зохион байгуулах хорооны дарга Ц.Энхцэнгэл их, дээд сургуулиудын удирдлагуудыг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагт Нийслэлийн Засаг захиргааны II байр, “Хангарьди” ордны 16-н давхарт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхэд манай их, дээд сургуулиудын…
Монголын оюутны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдрөөс эхэлж байна.
Огноо:
Монголын оюутны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээний тоглолтын хуваарийг оруулж байна. Багаа очиж дэмжицгээе. Тэмцээн СТО болон ШУТИС-ийн спорт заалуудад 2016.04.25-29-ны өдрүүдэд болно.
МУИС-ийн аэробикийн шигшээ баг ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
Огноо:
МУИС-ийн аэробикийн шигшээ баг ОУ-ын тэмцээнд амжилттай оролцож ирсэнийхээ маргааш Монголын бүх ард түмний спартакиадад амжилттай оролцож ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ.
ТУЛААНД ЗӨВХӨН ШОНХОРУУД НИСДЭГ
Огноо:
Спрайт супер лигийн плэй-оффын 1 дүгээр шатны 2 дахь тоглолтууд баруун 4 замд байрлах монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоны спорт зааланд бямба гарагт болно. ТУЛААНД ЗӨВХӨН ШОНХОРУУД НИСДЭГ
МУИС-ийн багш Л.Эрдэнэпүрэв Улирлын шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа
Огноо:
Сагсан бөмбөгийн Ууган гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын нэрэмжит Үндэсний Супер лигийн "Улирлын шилдэг дасгалжуулагч"-aaр шалгарсан Л.Эрдэнэпүрэв багшдаа баяр хүргье!!!
Степ аэрбоик болон хосын төрөлд алт, бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Огноо:
Словак улсад 16 орны 19 баг оролцсон гимнастик аэробикийн олон улсын тэмцээнд МУИС-ийн баг амжилттай оролцож, степ аэрбоик болон хосын төрөлд алт, бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багийн ахлагч Э.Эрдэнэбилэг, дасгалжуулагч Д.Түмэнтөгс болон баг тамирчиддаа баяр хүргэе эх сурвалж: М.У.И.С Б.Т.Т Спорт Клуб