• “ОЮУНЛАГ ОЮУТАН -2023 ” САЛБАР ХУРАЛДААН               

    Огноо:
    Оюутан хөгжил хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг эрдэм шинжилгээний ажлын арга барилд суралцуулах, судалгааг дэмжих, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй   “ОЮУНЛАГ ОЮУТАН -2023 ”          САЛБАР ХУРАЛДААН                2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр АШУҮИС-ийн "Оюутны соёлын төв"-д Эрхэм хүндэт оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцоно уу. ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
  • “DX Cup 2023” тэмцээнд оюутан залуусыг урьж байна

    Огноо:
    Тус тэмцээн нь “Цахим шилжилтийн теxнологи буюу Хиймэл оюун, Юмсын Интернэт, Метаверс, Үүлэн Теxнологи, Робот, Блокчэйн, Кибер аюулгүй байдал болон Дрон, сансрын теxнологи” болон “Бүтээх уxаан” ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, “Бизнесийн загвар” гарган танилцуулах бизнес төслийн уралдаан юм. Татах [1.21 MB]   Бүртгүүлэx линк: https://forms.gle/avpBqamtW1r8phEy5 Жич: Google Form-д бүртгүүлэхдээ Google аккаунтаар нэвтэрсний дараа бүртгүүлэхгүй бол хадгалагдахгүйг анхаарна уу.
  • Нийт суралцагчдын анхааралд | Сургалтын үйл ажиллагааны зохицуулалт

    Огноо:
    Цагаан сарын баяртай холбогдуулан 2023 оны 2 дугаар сарын 20-ны Даваа гараг, 2023 оны 2 дугаар сарын 24-ний Баасан гарагийн лекц, семинарын хичээлийг цахимаар орно.   Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2023 оны 3 дугаар сарын 4, 11-ний Бямба гарагт хуваарийн дагуу нөхөж хичээллэнэ. Лабораторийн хичээлийн нөхөх хуваарийг жич зарлана. МУИС-ийн Захиргаа
  • U MONEY автобусны карт

    Огноо:
    Оюутны хөнгөлөлттэй зорчилтыг жил бүр өвлийн амралтын хугацаанд 1 сарын хугацаатайгаар зорчилтын эрхийг хаадаг. Сургууль бүрийн өвлийн амралт өөр өөр байдаг хэдий ч систем дээр 1 ижил хугацаагаар хаах шаардлагатай байдаг тул Нийслэлийн Боловсролын газартай байгуулсан шинэчлэгдсэн гэрээний заалтын хүрээнд оюутны өвлийн амралтын хугацаан дахь Оюутны зорчилтыг 2023 оны 2 дугаар сард хаахаар тусгасан. Иймд  энэ оноос эхлэн Оюутны зорчилтыг  2023 оны 2 дугаар…
  • Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

    Огноо:
    МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг /2022-2023 оны хичээлийн жил/ зарлаж байна.  Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.  Тэтгэлгийн хүрээ:   Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэн…
  • 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл эхэллээ

    Огноо:
    өнөөдөр /2023.02.02/ МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл эхэллээ. Календарчилсан төлөвлөгөөнд тусгасан хоёрдугаар сарын үйл ажиллагаа Календарчилсан төлөвлөгөөтэй ЭНД дарж танилцаарай. Амжилт хүсье!
  • ЗАМЫН ЗАРДЛЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР /2023-01-30/

    Огноо:
    Өвлийн амралтаараа 500 болон түүнээс дээш км нутагт амраад ирсэн оюутнуудын замын зардлын материалыг 2023 оны 2-р сарын 6-наас 2-р сарын 20 хүртэлх хугацаанд хичээлийн 2-р байрны 110 тоотод хүлээн авна. Дээр заасан хугацаанд  материалаа  зохих зааврын дагуу бүрдүүлж өгнө  үү.   материалын загварыг энд дарж татаж авна уу.   ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС  
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд

    Огноо:
    ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ  2022-2023 оны хичээлийн жилийн 2-р улирал /хаврын/-д “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ээр үргэлжлүүлэн сурах голч онооны болзол хангасан (бакалавр 2,8; магистр, доктор 3,2) оюутнууд хариуцсан сургуулийнхаа мэргэжилтэнтэй утсаар холбогдож мэдээллээ өгнө үү. Мөн тэргүүлэх чиглэлээр суралцдаг болзол хангасан оюутнууд шинээр хүсэлтээ гаргаж болно. (Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 7 дугаар тогтоолын 2-р хавсралтын дагуу Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил багтсан.)  Дээрх…
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна

    Огноо:
    Монгол Улсын Их Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлт 78 дах удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд хичээлийн 2-р байрны А танхимд  /343/ зохион байгуулагдана. МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн  84 дүгээр тушаалаар анхны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулснаас хойш өдгөө 100,000 гаруй суралцагч…
  • “ХИЧЭЭНГҮЙ ОЮУТАН-2022” тэтгэлгийн эзэд тодорлоо

    Огноо:
    Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа болон цаашид суралцах оюутнуудын эрхийг хангах, нийгмийн бүхий л харилцаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний талаар эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, сурах хүсэл сонирхлыг нь дэмжих зорилгоор Оюутан, төгсөгчийн хэлтсээс жил бүр зохион байгуулдаг “ХИЧЭЭНГҮЙ ОЮУТАН-2022”  тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж дүгнэв. Уг тэтгэлэгт СиСи мэдээллийн системд идэвхтэй төлөвт…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар