Академик үйлчилгээ

  • МУИС – судалгааны Их сургууль болох стратегийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутны сурлагын байдал, академик хөтөлбөрийн хэрэгжилт болон оюутанд зориулсан ном, мэдээллийн үйлчилгээ, оюутны сурах хэрэгцээнд нийцсэн байдал, сургалтын орчин зэрэгт холбогдох нэгж, тэнхмүүдтэй хамтран үнэлгээ хийж, чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  • Оюутан суралцагчдыг эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх арга зүйд суралцахад нь туслах, дэмжих үйлчилгээг мэргэжлийн тэнхим, холбогдох нэгжүүдтэй хамтран зохион байгуулах, гадаад дотоодын байгууллагуудаас зохион байгуулж буй хурал, уралдаан, тэмцээнд оролцох оролцоо, судлаач оюутнуудын тоог нэмэгдүүлэх
  • Оюутан сурлагын амжилтаа ахиулах, сурах чадвараа хөгжүүлэхэд чиглэсэн зөвлөн туслах үйлчилгээг мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран зохион байгуулах
  • Оюутанд зориулсан ассистеншип хөтөлбөрүүдийг мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран хэрэгжүүлэх
  • Оюутанд судалгааны ажил хийх, илтгэл хэлэлцүүлэх, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцоход дэмжин туслах үйлчилгээг мэргэжлийн тэнхим, бусад Хүрээлэн төвүүдтэй хамтран зохион байгуулж, МУИС–ийн судлаач оюутнуудыг Их сургуулиудын, улсын, олон улсын хэмжээний ЭШХ, уралдаан, тэмцээнд оролцоход нь дэмжих, холбох үйлчилгээ үзүүлж, олон нийтэд сурталчлах
  • МУИС-ийн багш, судлаачид болон суралцагчдын гаргасан амжилт, үр дүнг олон нийтэд сурталчилах, алдаршуулах, түгээх ажлыг зохион байгуулах
  • Оюутны санаачлагын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, чиглүүлэх үйлчилгээг үзүүлэх, судалгааны төсөлд оролцон грант авахад зөвлөн туслах
  • Нийгэмд шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг дэлгэрүүлэх, сурталчлах, дэмжих үйл ажиллагаанд оролцох орлцоог нэмэгдүүлэх
  • Академик үйлчилгээний жилийн ажлын тайлан, статистик тоо мэдээг үнэн зөв гаргах, удирдлагыг мэдээлллээр хангах
Share Button