• Эрасмус Мундус gLINK хөтөлбөрийн 2-р ээлжийн бүртгэл явагдаж байна

    Огноо:
    Европын Комиссын санжүүжилттэй Эрасмус Мундус хөтөлбөр нь дээд боловсролыг хөгжүүлэх, оюутан залуучуудын мэргэжлийн  чадварыг дээшлүүлэх, Европ болон хөгжиж буй орнуудын хоорондын соёлын ойлголцлыг дэмжих зорилготой юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Эрасмус Мундус gLINK хөтөлбөр 2015–2018 оны хичээлийн жилүүдэд Ази  олон Европын түнш сургуулиудаас бакалавр, магистр, доктор, докторын дараах болон багш, ажилтан солилцооны хөтөлбөрт нийт 163 (МУИС-аас 11) хүнийг бүрэн тэтгэлэгтэй хамруулахаар төлөвлөж байна. МУИС нь gLINK хөтөлбөрийн Азийн түнш сургууль бөгөөд…
  • Япон улсын Каназава их сургуулийн засгийн газрын Магистр, Докторын судлаач оюутанд зориулсан хөтөлбөр зарлагдлаа

    Огноо:
    Энэхүү хөтөлбөр нь Каназава их сургуульд магистр, докторын сургуульд судлаач оюутнаар сурах сонирхолтой хүмүүст зориулсан. Гэхдээ өргөдөл гаргахаасаа өмнө Каназава их сургуульд удирдагчтай болсон байх ёстой. http://ridb.kanazawa-u.ac.jp/public/index_en.php линкээр орж яаж удирдагч олж холбогдох талаар мэдээлэл авч болно. Тус их сургуулийн Төгсөлтийн дараах сургууль сонгон шалгаруулалтын хариуг 5-р сард мэдэгдэнэ. Материалаа МУИС-ийн 1-р байрны 206 тоот өрөөнд авчирч өгнө үү. Материал хүлээн авах эцсийн…
  • Хаврын шилжилт хөдөлгөөний тухай

    Огноо:
    2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улирлын шилжилтийн бүртгэл 2016 оны 01 дүгээр сарын 10-наас 01 дүгээр сарын 18-ны 09.00 цаг хүртэл http://shiljilt.num.edu.mn  хаягаар явагдана. Шилжилтийн журамтай ЭНД дарж танилцана уу
  • Эрасмус Мундус SAT хөтөлбөр зарлагдлаа

    Огноо:
    Эрасмус Мундус Swap and Transfer (SAT) төслийн тухай Энэхүү төслийн гол зорилго нь тогтвортой хөгжил, инноваци болон технологи дамжуулалт гэсэн салбаруудад хүний нөөцийг сургалт, судалгаа явуулах чиглэлээр дэмжих явдал юм. Төслийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд азийн гишүүн сургуулиудаас бакалаврын 5 (Зорилтот бүлэг 3-т хамрагдах өргөдөл мэдүүлэгчид давуу эрхтэй), докторын 3 (Вьетнам, Лаос, Монгол улсын иргэд давуу эрхтэй) , докторын…
  • Оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

    Огноо:
    Монгол улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 1А/8585 тоот тушаалыг үндэслэн “Оюутны эрүүл мэндийг дэмжих аян” –ны хүрээнд Оюутнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 2015 оны 12-р сарын 28 ны өдөр 9.00- 11.00 цагийн хооронд МУИС-ийн Оюутны алба Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” поликлиниктэй хамтран МУИС-ийн оюутны 5 байранд зэрэг зохион байгууллаа. Уг урдчилсан сэргийлэх үзлэгийн багцад НВsАg (Гепатит В вирус),…
  • Дэвид Пикаскийн нэрэмжит тэтгэлгийг ИБАСТ-ийн 10 оюутан гардан авлаа

    Огноо:
    2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Миннессота их сургуулийн доктор, профессор Дэвид Пикаскийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү тэтгэлэгийг өнгөрсөн 11 жилийн турш МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхмийн сурлага, авьяас, идэвх зүтгэлээрээ шалгарсан бакалавр, магистр, докторын түвшний оюутнуудад олгож ирсэн бөгөөд энэ хугацаанд тус салбарын  шилдэг оюутнуудад тасралтгүй уг тэтгэлгийг олгосноор давхардсан байдлаар энэ тоо 200-д…
  • МУИС-д магистрант, докторантаар суралцахыг урьж байна

    Огноо:
    МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн өвлийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ. Элсэлтийн бүртгэл: 2015 оны 11-р сарын 20-ноос 2016 оны 01-р сарын 10-ны хүртэл явагдах бөгөөд  бүртгэл http://burtgel.num.edu.mn хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явагдана. Бүртгэлийн хураамж:   25.000₮ төгрөг Элсэлтийн шалгалт: 2016 оны 01-р сарын 11-нээс 15-ны хооронд авах ба хуваарийг бүртгэлийн системээр зарлана. Цахим бүртгэл хийгдсэний дараа Таны бүртгэлийн дугаар гарч ирэх бөгөөд түүнийг тэмдэглэн…
  • Франц улсын Парис Дидро буюу Парис VII их сургууль 2016 оны зуны сургуулийн хөтөлбөрөө зарлалаа

    Огноо:
    Энэхүү зуны сургууль нь франц хэлний мэдлэгээ дээшлүүлж, Франц орны соёлын талаар таниж мэдэх хүсэлтэй олон улсын оюутнуудад зориулсан 3 долоо хоногын хөтөлбөр юм. Хичээлийн хөтөлбөр: – Өдөр бүр 3 цагийн франц хэлний хичээл – Франц соёл судлах 3 удаагийн эрдэм шинжилгээ, судалгааны хурал Хичээлээс гадуурх хөтөлбөр: Парист Сенн мөрөн дээгүүр усан онгоцоор зугаалах “Помпиду төв” музей Парисын алдартай 3…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар