2016-2017 оны хичээлийн жилд БНСУ-ын Кангвоны Үндэсний Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.
Огноо:Шаардлага :
- МУИС-ийн 1, 2, 3 дугаар курсын оюутан байх
- Голч оноо 2,8 доошгүй байх
- Англи болон Солонгос хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материалууд : Материалуудыг Англи эсвэл Солонгос хэлээр бэлдэнэ.
- Өргөдлийн маягт татах
- Дүнгийн хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Тодорхойлох захиа буюу Letter of Recommendation
- Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацаа нь нэг жилээс дээш/
- Сургалтын төлөвлөгөө буюу Study plan
Тэтгэлэг
Сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.
Материал хүлээн авах сүүлийн өдөр
2016 оны 05 дугаар сарын 10-ны мягмар гарагийн 17 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байр 219 тоотод хүлээн авна.
Бүрдүүлсэн материалуудаа нэг PDF файл болгоод studentaffairs@num.edu.mn хаягаар явуулна уу.