Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Сэрэмжлүүлэг

Огноо: 2016-01-182016-01-18

Хар тамхи, мансуурах бодис хэрэглэх, хадгалах, зарж борлуулах зэрэг гэмт хэрэгт өсвөр насныхан, залуучууд холбогдох явдал нийлээдгүй гарах болж, нийгмийн хурц асуудлын нэгэнд тооцогдох боллоо. Их дээд сургуулийн оюутнууд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй бүлгийн тоонд багтана хэмээн судлаачид үзэж байна.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Захирлын нэр дээр ирсэн Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар мэдэгдэл, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар мэдэгдлүүдээр тус сургуулийн оюутан А, Э нарт Мөрдөн байцаах газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1[1] -д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А-д 1 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял оноосон, Э-гийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай мэдээлэл ирүүлжээ.

Хар тамхи, мансууруулах бодис бол хүний уураг тархи, мэдрэлийн системд нөлөөлдөг ургамлын болон химийн гаралтай бодис бөгөөд хүнийг богино хугацаанд донтуулан хамааралтай болгох замаар нийгмээс тусгаарлан хордуулж улмаар үхлийн аюулд хүргэдэг ажээ.

Хар тамхи, мансууруулах бодисоос өөрийгөө болон найз нөхөд, хайртай дотно нэгнээ хамгаалах хамгийн шилдэг арга бол энэ хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвартай болох явдал билээ.

Иймд оюутнууд Та бүхэн аливаа эрсдлээс өөрсдийгөө хамгаалахад суралцаж, МУИС-ийн Оюутны албанаас 2016 оны хаврын улиралд зохион байгуулах сургалтуудад идэвхитэй хамрагдан, хамтран оролцохыг урьж байна.

Сургалтын тухай мэдээлэл www.student.num.edu.mn хаягаар зарлагдах болно.

МУИС-ийн захиргаа, Оюутны алба

[1] /192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ../

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X