Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл

ГАДААДЫН ИРГЭД ХЭРХЭН “S” АНГИЛАЛЫН ВИЗ  АВАХ

МУИС-д суралцахаар хүсэлт гаргасан гадаадын иргэний бүрдүүлж өгсөн материал  зохих шаардлагын дагуу ирсэн тохиолдолд МУИС нь “S” ангилалын виз авахаар Гадаадын иргэн, харьяатын газарт хандана. Гадаадын иргэн, харьяатын газар нь тухайн иргэний виз хүссэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт визний урилганы дугаар олгоно. Зарим тохиолдолд ажлын 21 хоногт визний урилга гарах тохиолдол байхыг анхаарна уу.

Виз авахад бүрдүүлэх материал:

  • Паспортны хуулбар
  • Хаанаас визний урилга авах (Жишээ нь: БНСУ-ын Сөүл дэх Монгол улсын элчин сайд яам гэх мэт…)

МУИС-д суралцах гадаад  иргэн  Та  визний урилгаа аваад Монгол улсад хүрэлцэн  ирэх  тухайгаа  урьдчилан заавал бидэнд мэдэгдэнэ. Та бүхэн бидэнтэй studentaffairs@num.edu.mn хаягаар  холбогдох  боломжтой. Таны ирэх тухайгаа бидэнд урьдчилан мэдэгдэх нь онгоцны буудлаас тосох, шууд дотуур байранд  орох  боломжтой  тухайг  төлөвлөх  юм.

 

S“ АНГИЛАЛЫН ВИЗ АВСАН ИРГЭД ХААНА ХАНДАХ

            Та МУИС-ийн урилгаар хилээр нэвтэрч ирсэн даруйдаа ажлын 7 хоногийн дотор  Монгол Улсын Гадаадын Иргэн, Харьяатын Газарт/ГИХГ/ түр бүртгэлд орсон байх ёстой. Үүний тулд МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэсийн гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд /Хаяг:МУИС, Хичээлийн 2-р байр, 200/216 тоот өрөө/ өөрийн биеэр ирж  хандах ёстойг мартаж болохгүй. 21 хоногоос хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний торгууль буюу багадаа 2 сая төгрөг, нэмэх хоног тутамын 10000 төгрөг төлнө.

Дараах материалыг бүрдүүлж өгнө үү:

  • Паспортын хуулбар
  • Таны бүрдүүлж өгсөн материалын хамт МУИС-ийн албан бичгийг үйлдэж ГИХГ-т хүргүүлснээр түр бүртгэлд хамрагдана.

 

S” АНГИЛАЛЫН ВИЗТЭЙ ИРГЭД ХЭРХЭН ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ

          Түр  бүртгэлд хамрагдсаны дараа гадаадын иргэн Та Монгол улсад оршин суух хаяг тодорхой болсоноос хойш 14 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл, түр үнэмлэхийг авах  ёстой.

Дараах  материалыг  бүрдүүлнэ үү. Үүнд:

  • Паспорт
  • Паспортны хуулбар
  • Хорооны тодорхойлолт /Оршин суугаа хаягаар харъяа дүүргийн хорооноос уг тодорхойлолтыг авна./
  • ГИХГ- ийн Мэдүүлгийн хуудас /суралцах/
  • Зураг /3.5*4.5/
  • Оршин суух зөвшөөрлийн хураамж 35000 төгрөг

 

ГАРАХ-ОРОХ ЗӨВШӨӨРЛИЙН ВИЗ ХЭРХЭН АВАХ

            Гадаадын суралцагч нь хичээлийн жилийн хугацаанд өвлийн амралт, зуны амралтаар гэртээ харих зайлшгүй тохиолдолд гарах-орох визний зөвшөөрөл хүсэх эрхтэй. Мөн улирлын дундуур “гарах-орох” виз авах бол харьяа тэнхимийн эрхлэгч өөрийн хариуцсан профессор багшид  хүсэлтээ  гаргаж чөлөө олгохыг зөвшөөрсөн цохолтын хамт Оюутан, төгсөгчийн хэлтэсийн Гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд өгч гарах-орох визний зөвшөөрөл  авах  албан тоотыг авна.

“Гарах-орох”  визний зөвшөөрлийн төрөл:

  • Нэг удаагийн гарах-орох визний зөвшөөрөл (хэлний бэлтгэл,бакалавр)
  • Хоёр удаагийн гарах-орох визний зөвшөөрөл (магистр)
  • Олон удаагийн гарах-орох визний зөвшөөрөл (доктор)

 

ОРШИН СУУХ  ЗӨВШӨӨРӨЛ  СУНГУУЛАХ

              Гадаадын суралцагч нь Монгол Улсад түр оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах тохиолдолд  хугацаа  дуусахаас 30 хоногийн өмнөөс гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд өөрийн биеэр ирж хүсэлтээ гаргана.

              Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа дараах материалыг бүрдүүлж өгнө.

  • Паспорт
  • Паспортын хуулбар
  • Түр оршин суугчийн үнэмлэх
  • Хорооны тодорхойлолт /Оршин суугаа хаягаар харъяа дүүргийн хорооноос уг тодорхойлолтыг авна./
  • ГИХГ- ийн Мэдүүлгийн хуудас /суралцах/
  • Зураг /3.5*4.5/
  • Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хураамж 45000 төгрөг

 

ОРШИН  СУУХ  ХАЯГИЙН  ӨӨРЧЛӨЛТ

                Гадаадын суралцагч нь Монгол Улсад түр оршин сууж буй хаягийг өөрчилсөн тохиолдолд  ОТХ-ийн  гадаад  оюутан  хариуцсан мэргэжилтэнд хаягийн  өөрчлөлт хийснээс хойш ажлын 7 хоногийн дотор ирж бүртгүүлэн Гадаадын Иргэн, Харьяатын Газарт/ГИХГ/ хаягийн шинэчлэлтийг бүртгүулж  байна.

Бүрдүүлэх  материал:

  • Паспорт
  • Паспортын хуулбар
  • Түр оршин суугчийн үнэмлэх
  • Сургуулийн албан бичиг
  • Хорооны тодорхойлолт /Оршин суугаа хаягаар харъяа дүүргийн хорооноос уг тодорхойлолтыг авна./
  • ГИХГ- ийн Мэдүүлгийн хуудас /хаяг шинэчлэх/
  • Хураамж 7500 төгрөг

 

ОРШИН  СУУХ  ЗӨВШӨӨРӨЛИЙГ  ШИЛЖҮҮЛЭХ

            Гадаадын суралцагч нь Монгол Улсад түр оршин суух зөвшөөрлийг суралцах  сургууль  шилжсэн тохиолдолд  ажлын 7 хоногийн  дотор  ирж  бүртгүүлэх бөгөөд Гадаадын Иргэн, Харьяатын Газарт /ГИХГ/ мэдэгдэж Монгол Улсад оршин суух бүртгэлийг шилжин суралцаж байгаа сургуулийн нэр дээр шилжүүлнэ. Шилжүүлгийг зохих хууль, журмын дагуу хийлгээгүй тохиолдолд гарсан  хохирол, торгууль төлбөрийг гадаадын  суралцагч  өөрөө  хариуцах  бөгөөд  Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авахыг  анхаарна уу.

            Бүрдүүлэх материал:

  • Паспорт
  • Паспортны хуулбар
  • Түр оршин  суугчийн  үнэмлэх
  • Сургуулийн албан  бичиг / Шилжүүлэн суралцуулах /
  • Хорооны тодорхойлолт
  • ГИХГ-ийн Мэдүүлгийн  хуудас /хаяг шинэчлэх/
  • Хураамж 17500 төгрөг

ОРШИН  СУУХ  ЗӨВШӨӨРӨЛИЙН ХАСАЛТ, МОНГОЛ  УЛСААС  ГАРАХ

             Гадаадын суралцагч нь Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлийн хасалтыг хийлгэх үүрэгтэй бөгөөд “S” ангилалын визийг дараах тохиолдолд  хүчингүйд  тооцно. Үүнд:

  • МУИС-д амжилттай  суралцаж  төгссөн
  • МУИС-аас өөрийн  хүсэлтээр гарсан
  • Монгол хэлний  бэлтгэлийг  төгссөн
  • Хүндэтгэн үзэх  шалтгаанаар  сургуулиас хасагдсан
  • Гэмт хэрэг зөрчилд холбогдох
  • “S” ангилалын визийг хугацаанд нь ашиглаж чадаагүйн улмаас хүчингүй  болгуулах
  • “S” ангилалын визээр Монгол Улсын хилээр нэвтэрсэний дараа түр бүртгэлд орсон ч оршин суух авалгүй  Монгол Улсаас гарах

Сүүлчийн  хоёр  тохиолдолд “S” ангилалын  визийг  дахин  захиалж  болно.

Дахин виз захиалахад бүрдүүлэх материал:

  • Паспортны хуулбар
  • Хаанаас визний урилга авах (Жишээ нь: БНСУ-ын Сөүл дэх Монгол улсын элчин сайдын яам гэх мэт…)
  • Визний үйлчилгээний хураамж 7500 төгрөгийг бэлнээр төлнө.

МУИС-Д СУРАЛЦАГЧ НАДААД ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОГДОХ ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ

  Гадаад оюутнууддаа хандсан хичээлээс гадуурх арга хэмжээг тухайн хичээлийн жилд хуваарийн дагуу зохион байгуулдаг.

Арга хэмжээ Хугацаа Тухай
Чиглүүлэх үйл ажиллагаа 10 дугаар сар, 3 дугаар сар Шинэ элсэгчдэд МУИС-ийн орчны тухай танилцуулга
Амьжиргааны тэтгэлэг Сар бүрийн 3 дугаар 7 хоногт ЗГГ-ний дагуу суралцаж буй оюутнууд Хичээлийн I байр, Касснаас авах
Олон улсын оюутнуудын мэндчилгээний өдөр 12 дугаар сарын 3 дугаар 7 хоногт Мэндчилгээний өдөр нь орон орны оюутнуудын шинэ жилийн арга хэмжээ
Олон улсын оюутнуудын соёлын өдөр 4 дүгээр сарын 2 дугаар 7 хоногт Өөрийн орны соёлыг сурталчилах
“Монгол хэлийг хэн сайн мэдэх вэ?” уралдаан

“Гадаад хүнд монгол хэл заах онол арга зүйн асуудал” сэдвээр ЭШХ зохион байгуулах

11 дүгээр сар, 4 дүгээр сар

 

5 дугаар сарын

2 дугаар долоо хоног

Монгол хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнуудын дунд яруу сайхан монгол хэлийг түгээн дэлгэрүүлэх

Монгол хэл. хэл шинжлэлийн тэнхим Монгол судлалын хүрээлэн

“Halloween” баяр 10 дугаар сарын 31 Чөлөөт цагийн арга хэмжээ
Цасны баяр 12 дугаар сар Чөлөөт цагийн арга хэмжээ
Спортын өдөр 11 дүгээр сар Чөлөөт цагийн арга хэмжээ
Өв соёлын өдөр 11 дүгээр сар Чөлөөт цагийн арга хэмжээ
Олон улсын оюутны өдөр

Орон нутагтай танилцах дадлага

 

Төгсөлтийн баяр

11 дүгээр сарын 17

5 дугаар сар

 

1 дүгээр сар

6 дугаар сар

Тэмдэглэлт арга хэмжээ

Орон судлал хичээлийн дадлага

 

МУИС-д суралцаж бакалавр. магистр.докторын зэрэгтэй төгсөж байгаа гадаадын иргэд, Монгол хэлний бэлтгэл төгсөж байгаа гадаад иргэд гэрчилгээ авах ёслолын үйл ажиллагаа