Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал

МУИС-Д ГАДААДЫН  ИРГЭН  СУРАЛЦАХАД  БҮРДҮҮЛЭХ  МАТЕРИАЛ

Монгол Улсын Их Сургуульд Засгийн Газар хоорондын соёлын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их сургуулиас оюутан солилцооны хөтөлбөрт суралцах  гадаадын иргэн, хувийн зардлаар суралцах гадаадын иргэн нь  зэргийн  ба эргийн бус сургалтанд суралцаж болно. Монгол хэлний бэлтгэл ангид /ЗЭРГИЙН БУС СУРГАЛТ/ элсүүлэх бүртгэлийг хичээлийн жилд 2 удаа дараах байдлаар зохион байгуулна.

  • Намрын улиралд суралцах хүсэлтийг 05 сарын 01-07 сарын 20 хүртэл
  • Хаврын улиралд  суралцах  хүсэлтийг 10 сарын 01-12 сарын 20 хүртэл

МУИС-ийн Бакалаврын  өдрийн  ангид /ЗЭРГИЙН СУРГАЛТ/  элсэх  хүсэлтэй гадаадын  иргэний  хүсэлтийг хичээлийн  жилд  нэг  удаа  05 сарын 01-07 сарын 20 хүртэл хүлээж  авна.

МУИС-д  магистрантур, докторантурт суралцах / ЗЭРГИЙН СУРГАЛТ/  хүсэлтэй гадаадын  иргэний  хүсэлтийг  хичээлийн  жилд 2 удаа авах ба дараах хугацаанд хүлээж авна.

  • Намрын улиралд суралцах хүсэлтийг  05 сарын 01-07 сарын 20 хүртэл
  • Хаврын улиралд  суралцах  хүсэлтийг 10 сарын 01-12 сарын 20 хүртэл

Бүртгүүлэгч  нь  дараах  материалыг  бүрдүүлж  МУИС,  Хичээлийн 2 дугаар байр, 200, 216 тоот  өрөөнд  өөрийн  биеэр  болон  шуудангаар  ирүүлэх  эсвэл studentaffairs@num.edu.mn цахим  шуудангаар илгээх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД гадаадын иргэний элсэн суралцах тухай өргөдөл /татаж авах эсвэл мэргэжилтнээс авах/
    • Солилцооны оюутны татаж авах өргөдөл
  • Эрүүл мэндийн хуудас / татаж авах эсвэл мэргэжилтнээс авах/
  • ДОХ-ын шинжилгээ өгсөн байх /сүүлийн 3 сарын байдлаар/
  • Гадаад паспорт хуулбар /1 жилээс дээш жил хүчинтэй байх/
  • Боловсролын дипломны хуулбар өөрийн хэл дээр 1 хувь, монгол хэл дээр 1 хувь
  • Зураг /3.5*4.5/ 3 ширхэг
  • Бүртгэлийн хураамж 130300 төгрөгийг Голомт банк, дансны дугаар: 1102927741-д төлсөн байна.
  • Визний үйлчилгээний хураамж 7500 төгрөгийг бэлнээр төлнө
  • Засгийн газар хоорондын гэрээ, хамтын ажиллагааны гэрээтэй гадааддын их сургуулиас суралцах солилцооны оюутан бүртгэлийн хураамж визний хураамж төлөхгүй