“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт
Огноо:МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газартай хамтран дотуур байранд амьдарч буй суралцагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хандлага төлөвшүүлэх, аюулгүй, соёлтой амьдрах орчныг хамтдаа бий болгох зорилгоор сургалт зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтаар:
- Суралцагчдын дунд түгээмэл гардаг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
- Дотуур байр, цахим орчинд гарч болзошгүй эрсдэлийг танин мэдэх;
- Хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах зэрэг агуулгаар мэдээлэл өгнө.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР