Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг

Share Button

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН

Төрийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд тус сургуульд суралцаж буй оюутан, залуучуудад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, төрөл бүрийн тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, замын зардлын хөнгөлөлт олгох үйлчилгээг Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулж байна.

Бидний ЗОРИЛГО бол оюутнуудын сурч боловсроход төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн талаарх мэдээллийг тус сургуулийн нийт оюутнуудад хүргэх, ЗГ-ын журамд заасан зорилтот бүлгийн оюутнуудыг тусламж тэтгэлэгт бүрэн хамруулах, төрийн үйлчилгээг цаг тухайд нь хүргэх явдал юм.

Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад дараах үйлчилгээг үзүүлж байна.

Боловсролын зээлийн сангийн сайтнаас Оюутны хөгжлийн зээлтэй холбоотой мэдээллийг харна уу.

http://www.elf.mn/student/

Оюутны хөгжлийн зээлтэй холбоотой Засгийн газрын тогтоол, журам

1. МУ-ын ЗГ-ын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар тогтоол

2. МУ-ын ЗГ-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 111 дугаар тогтоол

ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БАЙГАА ЦААТАН ИРГЭДИЙН ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ХАРИУЦАХ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан, тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд:

Цаатан иргэдийн их, дээд сургуульд суралцаж буй хүүхдийн сургалтын төлбөрийг жил бүр суралцаж буй сургуулийн дансанд шилжүүлнэ.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлэн тухайн дээд боловсролын сургултын байгууллагын сургалтын албанд өгнө:

  1. Өргөдөл
  2. Төрсний гэрчилгээ
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж/шинээр элсэгч/
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  5. Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  6. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг
  7. Эрх бүхий этгээдийн нотариатаар баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт
  8. Цаатны тэтгэлгийн дэвтрийн хуулбар

Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалаврын, хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй