Оюутны клуб

Оюу

“НАЙЗ НЬ НАЙЗЫГАА ДЭМЖЬЕ” клубын танилцуулга

Алсын хараа:

Бие биенээ дэмжиж сайхан нийгмийг хамтын хүчээр бүтээхэд бид манлайлна.

Зорилго:

Хүмүүнлэг нийгмийн төлөө хувь хүний хөгжил, боловсролд чиглэсэн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, системтэйгээр зохион байгуулж, түүнийгээ хэрэгжүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна.

Уриа:

Таны зорилго бидний жигүүр

Таны түүчээ бидний зорилго

Үйл ажиллагааны чиглэл:

  • Хувь хүний хөгжил болон боловсролд зориулсан төрөл бүрийн ашгийн бус сургалт, семинар, лекц зохион байгуулна.
  • Нийгмийн ашиг тусыг эрхэмлэж сайн дурын болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.
  • Бусад сайн дурын үйл ажиллагаанд залуусыг уриалах , идэвхи оролцоог дэмжих
  • Залуусын манлайллыг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.
  • Англи хэлний ярианы сургалт зохион байгуулдаг.

Клубын онцлог:

Төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулахдаа тухайн салбар, чиглэлд мэргэшсэн, тодорхой амжилттай, бүтээлч оюунлаг байдлаараа бусдыг үлгэрлэн тэргүүлж буй залуусыг сонгон сургалтад хамрагсдад хэрхэн үр өгөөжтэй мэдлэгийг олгож болох тэр бүхий л аргаар явуулахыг хичээдэгт оршино. Клубын энэхүү нээлттэй, чөлөөт байдал нь гишүүдэд бүтээлч, зорилготойгоор ажиллаж сурахад түлхэц болдог.

Клубын зарчим:

  • Олон нийтэд нээлттэй
  • Гишүүдийн сонирхолд нийцсэн байх
  • Ашгийн бус
  • Бие даасан
  • Тасралтгүй
Share Button