Оюутны байгууллага

МАГИСТРАНТ ДОКТОРАНТУРЫН ОЮУТНЫ ХОЛБОО ТББ-ын ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын төрийн бус байгууллагын тухай хууль, МУИС-ийн дүрмийн 6.9, 6.10 дэх заалтыг үндэслэн Магистрант докторантурын оюутны холбоо ТББ нь 2010 онд байгуулагдан, дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд:

  1. Ахисан түвшиний суралцагчдийн сурах орчин, анги танхимийн хүрэлцээг нэмэгдүүлэх
  2. Эрдэм шинжилгээний ажилтан, судалгааны туслах ажилтан хийхэд дэмжлэг үзүүлэх
  3. Нийгмийн олон талт үйлчилгээ авах, ялангуяа үндэсний тэтгэлэг, урамшууллын тэтгэлэг, дотуур байраар хангагдах
  4. Сургалтаас гаднаас сертификат олгох сургалт явуулах, олон улсын болон улсын чанартай арга хэмжээнд хамруулах, хувь хүнийг хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа зохион байгуулах
  5. МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл оролцуулах, байгууллагын өөрийн албан хэрэгцээт зүйлсийг МУИС-иас шийдвэрлүүлж, ажиллах боломжийг бүрдүүлэх
  6. Урлаг, соёл, нийгэм, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулах, түүнд гишүүд дэмжигчдэдээ хамруулах замаар тэднийг хөгжүүлэх
  7. Бакалаврын түвшиний суралцагчид зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх, амжилттай сурах үйлсэд дэмжлэг үзүүлэх
  8. МУИС-иас гаргаж байгаа дүрэм, журам, тушаал шийдвэрт суралцагчийн эрх ашиг, нийтлэг сонирхолыг тусгуулах
  9. Бусад

Магистрант докторантурын оюутны холбоо ТББ-тай Холбоо барих

Нэр Албан тушаал Сургууль Утас
1 М.Отгонбаатар Тэргүүн ШУС-ийн докторант 9666-2002
2 Ш.Цэндболд МУИС-ийн ТУЗ-ийн гишүүн ОУХНУС-ийн магистрант 9918-2058

Хаяг: МУИС-ийн оюутны 1 байрны Б корпус, Оюутны байгууллагын байр

Share Button