Дадлага, интерншип хөтөлбөрт хамруулах

Дадлага гэж юу вэ?

Оюутан танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, чадвараа практик үйл ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлж, ажиглалт, судалгаа, боловсруулалт хийх чадвар, дадал эзэмших, өөрийн мэргэжлийн салбарт тавигдаж буй зорилт, тулгамдсан асуудлын талаар тодорхой мэдээлэл олж авах, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадваруудыг эзэмших зорилготой суралцах үйл ажиллагааг дадлага гэнэ.

Интерншип гэж юу вэ?

Суралцахынхаа зэрэгцээ өөрийн эзэмшиж буй мэргэжлийн чиглэлээр болон ямар нэгэн албан байгууллагад дадлага хийнгээ ажиллахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл оюутан дадлага хийх явцдаа цалин авах мөн сургуулиа төгссөн хойно нь ажилд авах зэргээр тохиролцон дадлага хийнгээ ажиллаж болдог  хөтөлбөрийг хэлнэ.

Дадлага яагаад чухал вэ?

  • Оюутан өөрийн эзэмших гэж буй тухайн мэргэжлийн танхимд сурсан ур чадваруудыг практик дээр суралцах
  • Онолын мэдэгдэхүүнийг амьдралд бодитойгоор туршиж үзэх боломж
  • Ажлын хамт олонд орж ажилласнаар ажил олгочтой танилцах мөн харилцааны ур чадвар дээшлэх боломж нээгдэнэ, өөрөөр хэлбэл танилын хүрээгээ тэлнэ.
  • Ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг таньж мэднэ
  • Өөрийн цаашдын карьерыг төлөвлөх боломжтой болно.

Оюутны дадлага нь:

  • Мэргэжлийн онцлог сургалтын хөтөлбөрийн онцлогоос шалтгаалан, 2-3 төрлийн дадлагыг хийж байна
  • Нэрний хувьд мэргэжлийн онцлогоос шалтгаалан танилцах, үйлдвэрлэлийн, багшлах гэх мэт олон төрөл байдаг
  • Нийт бакалаврын хангавал зохих 120 кредит дотор 6-9 кредитийн дадлага эзэлж байна

Оюутны дадлага нь дараах төрлүүдтэй байна. Үүнд:

  • Үйлдвэрлэлийн
  • Хээрийн
  • Сурган хүмүүжүүлэх

Мөн, дадлагын зорилго, шаардлагаас үүдэн хээрийн-үйлдвэрлэлийн дадлага гэх мэт холимог хэлбэртэй байж болно.

Үйлдвэрлэлийн дадлага

Оюутны танхимд эзэмшсэн онолын мэдлэг, чадварыг практик мэдлэг, чадвар, дадлаар баяжуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага дээр зохион байгуулах дадлагыг үйлдвэрлэлийн дадлага гэнэ. Энэ төрлийн дадлага нь танилцах эсвэл мэргэшүүлэх зорилготой байна.

Хээрийн дадлага

Оюутанд хөрс, ус, ургамал, амьтан, чулуулаг зэрэг байгалийн нөөц, археологи, соѐл, түүхийн дурсгалуудын хээрийн судалгааны ажиглалт, туршилтын арга зүйг эзэмшүүлэх, онолын мэдлэгийг нь практик дээр бататгах, байгалийн нөөц, археологийн олдворыг бие даан тодорхойлж, боловсруулах, дээжийг нь сургалтын үзүүлэн таниулах болон судалгааны материал болгон бэлтгэх чадвар, дадал эзэмшүүлэх зорилгоор хөдөө орон нутагт шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий байгалийн тогтоц газар, түүх соѐлын дурсгалт газар, полигонд зохион байгуулагдах дадлагыг хээрийн дадлага гэнэ.

Сурган хүмүүжүүлэх дадлага

Сурган хүмүүжүүлэх дадлага нь оюутанд мэргэжлийн болон сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, дидактикийн хичээлүүдээр эзэмшсэн мэдлэг, чадвараа багшлах үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэглэх арга зүйг эзэмшүүлэх үндсэн зорилготой.

Дадлагад гарахдаа анхаарах зүйлс

  • Байгууллагаа урьдчилан судалж мэдээлэлтэй сонголт хийх
  • Зөвхөн тэнхмийн санал болгосон байгууллагаар хязгаарлагдахгүй нэмэлт сонголтууд байдгийг санах
  • Дадлага хийх газраа хариуцсан хүмүүсдээ өөрийнхөө сурахыг хүсч байгаа зүйлээ сайн ойлгуулах
  • Дадлагын хугацаандаа хариуцлагатай байж өөрийгөө таниулах
  • Дадлагад  гарсан оюутан бүрийн тавны нэг нь тэр байгууллагадаа ажилд ордог гэдгийг санаарай

Бүрэлдэхүүн  сургуулиудын дадлага хийх газрууд:

Эх сурвалж:

Share Button