Хичээл сонголт, ганцаарчилсан төлөвлөгөө

Бакалаврын оюутнуудын хичээл сонголт

Хичээл бүртгүүлэлт

Хичээлд бүртгүүлэх үйл ажиллагаа хоёр үе шаттай, цахим хэлбэрээр явагдана.

  • Оюутан тухайн улирлын 13, 14 дэх долоо хоногт багтаан, дараагийн улиралд заавал судлахаас гадна сонгож судлах хичээлээ сонгон, санал гаргана.
  • Ирэх улиралд орох хичээл, анги танхим, цаг, багшийн талаарх мэдээлэл бүхий хичээлийн ерөнхий хуваарийг салбар сургалтын алба улирлын шалгалтын хугацаанд бэлэн болгоно. Амралтын эхний гурван долоо хоногт оюутан хичээлийн хуваарийг үндэслэн хичээлд бүртгүүлэх ба хэрэв тухайн хичээлийг судлах оюутны тоонд багтахгүй бол хүлээлгийн жагсаалтанд нэрээ бүртгүүлж болно.

Хичээлд бүртгүүлэлт(Санал)

Хичээлд бүртгүүлэлтийн саналын үе нь тухайн улиралд суралцаж байгаа оюутнууд дараагийн улиралд ямар хичээл үзэх хүсэлтэй байгааг авдаг. Оюутнуудын саналыг үндэслэн тэнхим сургалтын алба дараагийн улиралд ямар хичээлийг аль багш хичнээн заах мөн хичнээн оюутан суралцахыг тодорхойлдог.

үргэлжлэлийг эндээс харна уу:

Татах (PDF )

Эх сурвалж: Бакалаврын түвшний оюутнуудын хичээл бүртгүүлэх гарын авлагаас 

МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журмаас

МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд БШУ-ны сайдын 2014 оны А/370 дугаар тушаалаар баталсан Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам, МУИС-ийн Захирлын тушаалаар баталсан 2015 оны 203 тоот “МУИС-ийн сургалтын журам”, МУИС-ийн Захиралын тушаалаар баталсан 2014 оны 214 тоот “МУИС-д гадаад иргэнийг суралцуулах журам” болон “МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-ыг баримтлан МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэн авна.

Магистр, докторын хөтөлбөрт суралцагчийн ганцаарчилсан төлөвлөгөөний загвар

Татах (PDF )

Магистр (мэргэжлийн)-ийн хөтөлбөрт суралцаж буй оюутны ганцаарчилсан төлөвлөгөө

Татах (PDF )

Татах (XLSX)

Магистр (судалгааны)-ийн хөтөлбөрт суралцаж буй оюутны ганцаарчилсан төлөвлөгөө

Татах (PDF )

Татах (XLSX)

Докторын хөтөлбөрт cуралцаж буй оюутны ганцаарчилсан төлөвлөгөө

Татах (PDF )

Татах (XLSX)

 

Share Button