Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ

Оюутны албанаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд чадавхжуулах сургалт, ажил олгогчдын үзэсгэлэн яармаг, мэргэжил сурталчлах мөн томоохон ажил олгогч байгууллагуудтай танилцах аялал, цагийн болон ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулдаг. Үүнд:

  • Дадлага болон интерншипийн талаарх ойлголттой болох, төгсөөд ажлын байраа хэрхэн олох, CV болон дагалдах захиаг хэрхэн үр дүнтэй бичих вэ? Ажлын ярилцлагыг хэрхэн амжилттай хийх вэ гэх мэт зөвлөгөө, мэдээлэл өгөх сургалтыг бүрэлдэхүүн сургууль тус бүр дээр Бизнесийн сургуулийн багш нартай хамтран зохион байгуулдаг.
  • Сурч буй мэргэжлийнхээ дагуу ахлах түвшний оюутнуудыг үндэсний томоохон аж үйлдвэр, компани, байгууллагуудад зочлуулан тухайн газрын үйл ажиллагаа, ажлын байрны шаардлага, эрэлт хэрэгцээтэй танилцан хөдөлмөрийн зах зээлд  амжилттай оролцох, мэргэжлийн дагуу дадлагажих чадамжийг нэмэгдүүлдэг. Танилцах аяллын хуваарийг эндээс харна уу!

Татах (PDF )

 

Share Button