Судалгаа шинжилгээний дүн

МУИС-ийн Оюутны албанаас
Оюутан суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх, чадавхижуулах” зорилготой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд явуулсан сургалт, зөвлөх үйлчилгээнд хамрагдсан оюутнуудын сэтгэл ханамжийн санал асуулгын дүн

МУИС-ийн Оюутны алба оюутнуудад зориулан, “Оюутан суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх, чадавхижуулах” зорилготой сургалтыг үндсэн 4 сэдвээр зохион байгуулсан бөгөөд ”Ажил хайх тактик”, “CV хэрхэн бичих вэ?”“Ажлын ярилцлагад орох зөвлөмж”“Дадлага яаж хийдэг вэ, интерншип гэж юу вэ” гэсэн сэдвүүдээр БС-ийн менежментийн тэнхимийн дэд профессор З.Алтанчимэг, ахлах багш Б.Сарантуяа, ахлах багш Б.Шүрэнцэцэг, Социологи нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш Ч.Тамир нар сургалт, зөвлөгөөг явуулав. Сургалт 2015 оны 11 сарын 27-ноос 12 сарын 4 хүртэл үргэлжилсэн энэхүү сургалтанд бүрэлдэхүүн сургуулын 300 гаруй оюутнууд хамрагдсан.

МУИС-ИЙН ОЮУТНЫ АЛБА 2015 ОНЫ 12-Р ДУГААР САР

Татах (PDF )

Share Button