Skip to content

2019-12-12

Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Арга хэмжээ
  • Оюутны байгууллага
  • Хөдөлмөр эрхлэлт
  • Төгсөгч
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

НИЙТ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Огноо: 2019-12-022019-12-02

Сургалтын үйл ажиллагааны талаар гарсан зарим шийдвэрүүдийг хүргэж байна. Та бүхэн цаашдын хичээл сонголт, төлөвлөлтөндөө анхаарна уу.

МУИС-ийн Ерөнхий суурийн буюу мэргэжлийн хөтөлбөрөө сонгоогүй байгаа оюутнуудын хувьд:

  1. Энэ хичээлийн жилийн хаврын улирлаас бүрэлдэхүүн сургуулийн мэргэжлийн суурь хичээлүүдээс сонгон судлах боломжтой болсон тул тэдгээр хичээлүүдээс сонгон судлана уу. Жишээлбэл ШУС-БУС-ийн Ерөнхий суурийн оюутан хаврын улиралд Ерөнхий суурийн багцаас гадна БУС-ийн мэргэжлийн суурь болох “Математик-2”, “Математик-3”, “Орчин үеийн физик”, “Ерөнхий хими”, “Ерөнхий биологи” болон бусад мэргэжлийн суурь хичээлүүдээс сонгон судлах боломжтой болж байна. Энэ нь оюутнуудад мэргэжлийн суурь хичээлүүдээ эрт судлаж, цаашид 3,5-4 жилдээ багтааж төгсөх боломжийг олгож буй шийдвэр юм.
  2. Энэ хичээлийн жилийн хаврын улирлаас “Чөлөөт сонгон” багцаас хичээл судлах боломжгүй. Мэргэжлийн хөтөлбөр сонгох хүртлээ “Ерөнхий суурийн” болон “Мэргэжлийн суурийн” багцаас хичээл сонгон судлах ба хөтөлбөр сонгосны дараа “Чөлөөт сонгон” багцаас хичээл судлах боломжтой болно.
  3. Мэргэжлийн хөтөлбөрөө 2 жилд багтаан сонгоогүй тохиолдолд сургуулиас хасахыг анхаарна уу.

Бакалаврын түвшний нийт оюутнуудын хувьд:

  1. Хичээл баталгаажуулалт хийх дараалал өөрчлөгдсөн. Үүнд:
  • Хамгийн эхэнд: Мэргэжлийн ангийн, тандалт өгсөн оюутнууд
  • Дараа нь: Мэргэжлийн бус ангийн, тандалт өгсөн оюутнууд
  • Дараа нь: Мэргэжлийн ангийн, тандалт өгөөгүй оюутнууд
  • Хамгийн сүүлд: Мэргэжлийн бус ангийн, тандалт өгөөгүй оюутан

гэсэн дарааллаар тодорхой хугацааны зайтайгаар хичээл баталгаажуулалт хийгдэнэ.

  1. “Англи хэлний ахисан дунд түвшний (upper intermediate) мэдлэг эзэмшсэн байх ёстой” гэсэн төгсөгчдөд тавигдах шаардлагын дагуу IELTS, TOEFL-ийн оноогоор “Ахисан дунд түвшний англи хэл” хичээлийг дүйцүүлдэг байсан бол одооноос уг хичээлийг дүйцүүлэхгүй, зөвхөн уг шаардлагыг хангасанд тооцно.
  2. Бакалаврын хөтөлбөрийн “Чөлөөт сонгон” багцаас 30-с илүү багц цаг цуглуулах боломжгүй болсоныг анхаарна уу.
  3. “Чөлөөт сонгон” багцад “Мэргэжлийн суурь хичээл” болон “Мэргэжлийн хичээл” багцаас илүү үзсэнийг тооцох ба “Ерөнхий суурийн” багцаас илүү үзсэнийг тооцохгүй. Зөвхөн ЕС-ийн “Ахисан дунд түвшний англи хэл” хичээлийг тооцно. Нэгэнт илүү үзсэн (2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирал болон түүнээс өмнө) хичээлийг Чөлөөт сонгон багцад дүйцүүлэх тухай өргөдөл авахгүй бөгөөд төгсөлтийн үеэр шалгаж тооцно.

Магистр, докторын түвшний оюутнуудын хувьд:

  1. Магистр, докторын хөтөлбөрийн “Бусад тэнхим, салбар нэгжээс” багцад МУИС-ийн ижил түвшний бүх хичээл байхаар шийдвэрлэгдсэн. Та МУИС-ийн ижил түвшний бүх хичээлүүд дотроос өөрийн хувийн төлөвлөгөө, судалгааны чиглэл, сонирхолдоо тааруулан, удирдагч багштайгаа зөвшилцсөний үндсэн дээр хичээлээ сонгон судлана уу.

Өмнөх онуудад оюутнуудад хүргэж байсан анхааруулга, мэдээг эндээс үзнэ үү.

МУИС-ИЙН ОЮУТАН – МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс

МУИС, Хичээлийн 2-р байр 109 тоот

Үйлчилгээний чиглэлүүд

  • Академик үйлчилгээ
  • Ангилалгүй
  • Арга хэмжээ
  • Боловсролын зээлийн үйлчилгээ
  • Видео
  • Гадаад оюутан
  • Гадаад оюутныг дэмжих үйлчилгээ
  • Дадлага, интерншиптэй холбоотой мэдээлэл
  • Дотуур байрны үйлчилгээ
  • Зарлал
  • Клуб
  • Мэдээ мэдээлэл
  • Нийгмийн үйлчилгээ, оюутны байгууллагад үзүүлэх үйлчилгээ
  • олон нийт
  • олон нийтийн үйл ажиллагаа
  • Оюутан солилцоо
  • Оюутан солилцоо хөтөлбөрийг дэмжих үйлчилгээ
  • Оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үйлчилгээ
  • Слайдер
  • Соёл
  • Спорт
  • Туслах мэдээ
  • Тэтгэлэг
  • Үйл ажиллагааны чиглэл
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад үзүүлэх үйлчилгээ
  • Хөдөлмөр эрхлэлт
  • Хөдөлмөр эрхлэлт, төгсөгчдийг дэмжих үйлчилгээ
  • Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ
  • Цахим үйлчилгээ
  • Шинэ мэдээ
  • Эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээ

Шинэ мэдээ

  • Тээврийн цагдаагийн албанаас яаралтай тусламж үзүүлэх, анхны тусламжийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа 2019-12-09
  • “Мэргэжлийн ёс зүй, багшийн соёлын сургалтад” төгсөх курсийн оюутнуудыг хамруулна 2019-12-06
  • “ОйлГОЁ ХҮНдэлье” аяны нээлтийн арга хэмжээ болов 2019-12-06
  • БНСУ-ын ЧОНБУК ИХ СУРГУУЛИЙН 2+2 ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА 2019-12-05
  • ОЮУТНЫ БАЙРУУДАД НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САМБАР БАЙРШУУЛЛАА 2019-12-05

Их уншсан

  • БНСУ-ын ЧОНБУК ИХ СУРГУУЛИЙН 2+2 ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА... posted on 2019-12-05
  • “Хар Толь” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг МУИС-ийн... posted on 2019-12-02
  • “ХУРИМТЛАЛТАЙ-ХУВЬЦААТАЙ ИРГЭН” АЯН (СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ, БҮРТГЭЛ)... posted on 2019-11-28
  • ЭХ_ХЭЛ_ЭХ_ТҮҮХ сэдэвт эсээ бичлэгийн уралдааны удирдамж... posted on 2019-11-15
  • “Хар Толь” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно... posted on 2019-11-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

Хөгжүүлсэн ©HACKUM клуб 2019