ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн: Ариунзаяа А. -2018/05/3
Share Button
Монгол Улсын Засгийн Газрын  46-р тогтоолоор батлагдсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгох  хяналтын тоо батлагдаж ирсэн тул  зээл авах оюутнуудын бүртгэл эхэллээ. 2018-2019 оны хичээлийн жилд зээлд хамрагдах оюутнууд дараах шаардлагыг хангаж, материалаа бүрдүүлсэн  байна.
  • Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
  • Дүнгийн шалгуур
Боловсролын шатлал Бакалавр Магистр Доктор
ЭЕШ оноо 600<
Голч дүн 2.8< 3.2< 3.2<
  • Зээл хүсэгчдийн өргөдлийн маягт /ОХҮГ-аас авна/
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлж бичсэн ЭССЭ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх /
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуулбар
  • Сургуулийн голч дүнгийн тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэлийн эх хувь
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт /багц цагаар/

ОУХНУС, ХШУИС-ийн оюутнуудын материалыг 200 тоотод, ШУС, БС, ХЗС -ийн оюутнуудын материалыг 216 тоотод  2018 оны 5 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хүлээн авна.

 

 

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР