Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад урьж байна

Нийтэлсэн: Ариунзаяа А. -2018/04/16
Share Button

Хүн амын дунд нянгийн тэсвэржилтээс сэргийлэх, өсвөр үе, залуучуудад эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх шаардлага тулгамдаж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 13:00-14:00 цагийн хооронд хичээлийн 1 байрны “Эрдмийн танхим”-д болох тул оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Сургалтын сэдэв:

  1. “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд иргэн таны үүрэг”
  2. “Антибиотик ба нянгийн тухай ойлголт”
  3. “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе”

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ