Зам зардал нөхөн олголт

Нийтэлсэн: Ариунзаяа А. -2018/02/26
Share Button

МУ-ын ЗГ-ын 2011 оны 102 тоот тогтоолд “Оршин суугаа газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.” гэж заасны дагуу доорх баримтыг 2018 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэл авна. 3 сарын 1-ний өдрөөс “Төрийн сан”-тай тооцоо хийх тул дээр дурдсан хугацаанд хичээлийн 2-р байрны 216 тоотод /ШУС-ийн НУС, ХУС, БС, ХЗС/, 200 тоотод /ХШУИС, ОУХНУС, ШУС-БУС/ тус тус авч ирж өгнө үү. Хоцорсон тохиолдолд нөхөн олголт хийхгүй болохыг анхааруулж байна.

Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар
2. Онгоц, автобусны тасалбар /нэр, регистрийн дугаар, аймаг, хот бичигдсэн засваргүй байх/

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР