Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? лекц амжилттай зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: Г. Нямбаяр -2017/05/19

МУИС, Оюутны алба – НЦГ, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран Халаасны хулгайн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө мэдээлэл өгөх лекц уулзалтыг 2017 оны 05 дугаар сарын 15-нд ОУХНУС, ХЗС, 16-нд БС, 17-нд ХШУИС, 18-нд ШУС-ийн оюутнуудын дунд амжилттай зохион байгуулаглаа.

Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөн хохирч байгаа хүмүүсийн дийлэнх нь 10-25-насны залуус, хүүхдүүд эзэлдэг гэсэн тоон судалгаа байна. Их, дээд сургуулийн төгсөлтийн баяр дөхөж, хөл хөдөлгөөн ихсэж буй энэ үед оюутнуудад сонор, сэрэмж, хайхрамжгүй байдлаасаа болж хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

1 2 3 4 5

МУИС, ОЮУТНЫ АЛБА

 

Share Button