БНСУ-ын Поско сангийн тэтгэлэг зарлагдлаа

Нийтэлсэн: Г. Нямбаяр -2017/04/14

Тэтгэлэгийн зорилго: Азийн залуу удирдагчдыг дэмждэг POSCO Asia Fellowship тэтгэлэгийг дэлхийн олон орны залуучуудад олгодог бөгөөд Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой.

Тэтгэлэгийн шаардлага:

  • Бакалаврын идэвхитэй төлөвийн 2-р түвшний суралцагч байх,
  • Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,
  • Улиралд 12-оос багагүй багц цагийн хичээл судласан байх,
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  • Тэтгэлэгийн бөглөсөн анкет /Application form/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт /англи, монгол хэлээр/
  • Суралцагчийн оюутан байх үеийн хувийн амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • МУИС-аас зохион байгуулдаг үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог бол нийгмийн идэвхийг илтгэх бичиг баримт, багшийн болон оюутны албаны тодорхойлолт

Уг тэтгэлэгийн шалгуур үзүүлэлтийг хангаж буй суралцагчид дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2017 оны 4 сарын 26-ны 12.00 цагаас өмнө МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот Оюутны албанд ирүүлнэ.

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын бүрдүүлэх бичиг баримт: /шинээр материал өгөх  оюутанд хамаарахгүй/

  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт /англи, монгол хэлээр/
  • Тэтгэлэг үргэлжлэх хугацааны ахиц дэвшлийн тайлан
  • Идэвхийн оноо бүрдүүлсэн байдал /онооны хуудас бөглүүлсэн байх/

Тэтгэлэг үргэлжлүүлэх оюутнууд дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2016 оны 4 сарын 25-ны 15:00-17:00 хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоотод ирүүлнэ. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.

Асуух тодруулах зүйл гарвал дараах хаягаар хандана уу.

Enkhjargal@num.edu.mn; 77307730-1143

Татах (DOCX )

ОЮУТНЫ АЛБА

Share Button