“Сонирхолтой номоо солилцоогоор – Хэрэгтэй номоо хэрэгцээгээрээ”

Нийтэлсэн: Л. Чинзориг -2017/04/13

МУИС-ийн номын сангийн 2015-2016 оны хичээлийн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй “Сонирхолтой номоо солилцоогоор – Хэрэгтэй номоо хэрэгцээгээрээ” өдөрлөгийн үйл ажиллагаа 2017 оны 04-р сарын 17-21-ны хооронд явагдах тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.

 

ЭНЭХҮҮ  ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО

Багш оюутнууд өөрсдийн хэрэглээнд байгаа илүү номыг бусадтай солилцох, өөрт хэрэгтэй номыг хамгийн хямд үнээр /үнэгүй/ олж авах, актлагдсан хуучин номыг хэрэгтэй хүнд нь хүргэх, номын сангийн шинэ байранд нүүж орох бэлтгэлийг хийх болон уншигчдын номтой нөхөрлөх боломжийг нэмэгдүүлэхэд оршино.

ЗОХИОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Номын сангийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллээр лавлагаа өгөх үйлчилгээ
  • Номын санд авах нэн шаардлагатай номын саналыг уншигчдаас авах
  • МУИС-ийн номын санд 2016-2017 оны хичээлийн жилд ирсэн шинэ номнуудын танилцуулга
  • Е-магистрын ажил, цахим ном хэрхэн унших талаарх зөвлөгөө, зааварчилгаа өгнө
  • МУИС-ийн захирлын 2015 оны 09 сарын 29-ны өдрийн А/279 тоот тушаалын “Үндсэн хөрөнгө, бараа материал актлах тухай” тушаалын дагуу актлагдсан хуучин номын худалдаа, бэлэглэх үйл ажиллагаа
  • Ном солилцоо /багш, оюутнуудын хоорондын ном солилцоо/

ХАМРАХ ХҮРЭЭ: МУИС-ийн нийт багш, оюутнууд болон ном сонирхогчид

ХААНА, ХЭЗЭЭ: 2017 оны 04 сарын 17-21-нд МУИС-ийн хичээлийн II, III, IV, V байранд зохион байгуулагдана.

Зохиогдох өдөр 4-17 4-18 4-19 4-20 4-21
Зохиогдох хичээлийн байр II байр II байр III байр III, IV, V байр IV, V байр

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МУИС-ийн Номын сан

Share Button