Төгсөгчдийг ажлын байранд урьж байна.

Нийтэлсэн: Г. Нямбаяр -2017/04/13

Капитал банк Актив, пассивын удирдагын хэлтсийн мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, банк, санхүү, статистик, хэрэглээний математик чиглэлээр суралцдаг 4 дүгээр курсын оюутан;
  • Сурлагын голч оноо 3.0 буюу түүнээс дээш байх;
  • Сургуулиас болон Улсын чанартай зохион байгууллагддаг эрдэм, шинжилгээний хуралд идэвхитэй оролцдог байх;
  • Банкны бизнес, үйл ажиллагааны талаар зохих мэдлэгтэй;
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай;
  • Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах чадвартай;
  • Хэрэгцээтэй мэдээллийг хайх, олж авах, боловсруулах чадвартай;
  • Хийсэн ажлын үр дүнг бодитой үнэлж, тайлагнадаг, цаашид засаж залруулах хэсгийг зөв олж харах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой;

Жич: Шаардлага хангасан, сонирхсон оюутнууд ажил горилогчийн анкетыг бөглөөд 2017.04.20-ны өдрийг хүртэл МУИС-ийн 1-р байр 219 тоотод авчирч өгнө үү. Анкетыг эндээс авна уу

Татах (PDF )

Оюутны алба

Share Button