БНСУ-ын Данкүүк Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Нийтэлсэн: Г. Нямбаяр -2017/03/10

МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд 12-19 багц цагийн Солонгос хэлний хичээл эсвэл Олон улсын бизнесийн удирдлага болон мобайл системийн инженерийн хөтөлбөрүүдийг англиар судлах боломжтой.

Шаардлага :

  1. МУИС-ийн 1,2,3 дугаар түвшиний оюутан байх
  2. Голч оноо 3.0 болон түүнээс дээш байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байх

Бүрдүүлэх материалууд :

  1. Албан ёсны дүнгийн хуулбар
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Сургуулиас дэмжсэн захиа-2 (Recommendation letter)
  4. Суралцах төлөвлөгөө
  5. 3.5*4.5 хэмжээтэй 3 ширхэг өнгөт цээж зураг (чих болон хөмсөг гарсан байх)
  6. Гадаад паспортын хуулбар
  7. Уушигны рентген зураг /X-ray/ авахуулсан байх.

Тэтгэлэг :

Сургалтын төлбөр, дотуур байрны зардлаас чөлөөлж, сар бүр 50,000 воны стипенд олгоно.

Ном, сурах бичиг, онгоцын тийз болон амьжиргааны бусад зардлыг хариуцахгүй.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.

DKU_exchange_information sheet 2017

DKU_exchange_guidelines 2017

Tutoring program_2017

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2017 оны 03 дугаар сарын 31-ний Баасан гараг 17.00 цагт.

Хаана: МУИС-ийн 1-р байр 219 тоот өрөө Оюутны алба

Бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгон дараах хаягаар илгээнэ үү.  studentaffairs@num.edu.mn

Хаана:  МУИС-ийн хичээлийн 1-р байр 219 тоот Оюутны албанд

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn  хаягаар илгээнэ. Бичиг баримтыг цаасаар болон электрон хэлбэрээр тус бүр Оюутны албанд хүргүүлэхийг анхаарна уу

ОЮУТНЫ АЛБА 

Share Button