Багшлах ур чадварын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

МУИС-ийн багшийн хөтөлбөртэй тэнхимүүд болон боловсрол, сэтгэл судлалын тэмхим хамтран оюутнуудын дунд багшлах ур чадварын тэмцээнийг анх удаагаа зохион байгууллаа. Уг тэмцээнд  7 тэнхимийн 11 баг оролцсон юм. Багууд эхний шатандаа ЕБС-ийн сурагчдад хичээл заасан бол сүүлийн шатандаа илтгэлээ хэлэцүүлж өрсөлдсөн.  Тухайлбал Биологи , Байгаль шинжлэлийн багшийн ангиас “Хүнсний бүтээгдэхүүнээс уураг илрүүлэх туршилт”, “Цэцэгт ургамлын өсөлтийн зохицуулга”, Түүх нийгмийн ухааны багшийн ангиас “Ажилгүйдэл” зэрэг өөрсдийн судалсан сонирхолтой сэдвүүдээр оролцов. Ийнхүү өрсөлдөж  “Тэгш өнцөгт  паралельпипд ” сэдвээр илтгэл тавьсан БУС-ийн Математикийн багшийн ангийн “Логик чадвар” баг тэргүүн байр, “ Химийн сорилт туршилтын арга” сэдвээр оролцсон Химийн багшийн ангийн оюутнууд хоёдугаар байр эзэлсэн бол  удаах байранд “Далан худалч жүжгийн зохиолд дүр орчны задлал хийх” сэдвээр Монгол хэл уран зохиолын багшийн гуравдугаар курсийн оюутнууд шалгарчээ.

thumbnail_13084222_1014214275282705_734288356_n

Теле мэдээг бэлтгэсэн: МУИС-ийн ШУС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн “Оюутан” сургалтын телестуди

 

Share Button