• “Өөрийгөө нээ, карьераа удирд” цуврал лекцэд урьж байна

    Огноо:
    МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс төгсөх түвшний оюутнуудад зориулан “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  хэрхэн өөрийгөө таньж мэдэх, карьераа төлөвлөх, амжилтад чиглүүлэх талаарх өргөн хүрээтэй, системтэй, шинэлэг мэдээлэл олгох сэдэлжүүлэх лекцыг 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус лекцэд хамрагдсанаар хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй ажилтны зан чанар, хандлага, ур чадвар,…
  • Үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө тогтмол өгч байна

    Огноо:
    МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. Хууль зүйн анхан шатны зөвлөгөөг Практик сургалтын төвийн клиникч оюутнууд багшийн удирдлага дор долоо хоног бүрийн Лхагва гарагт 11.00-16.00 цагийн хооронд хичээлийн II байрны 2 давхарт тогтмол өгөх юм. Та бүхэн өөрт тулгамдсан хууль, эрх зүйн асуудлаарх зөвлөгөө, мэдээллийг тогтмол…
  • “Оюутан-эргүүл” ажиллаж эхэллээ

    Огноо:
    Оюутан залуусын идэвх, санаачлагад суурилсан хяналтыг бий болгож, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутны дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс болон хорооны цагдаагийн ажилтнуудтай хамтран МУИС-ийн оюутны “Оюутан-эргүүл” ажиллаж эхэллээ. Оюутан залуус өөрсдийн сурч, амьдарч буй сургууль, дотуур байр, гудамжны аюулгүй байдлыг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн ажилтнуудтай хамтран эргүүлийн үүрэг гүйцэтгэж…
  • МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, Эмнэлэг хамтран оюутнуудын дунд “Дархлаажуулалт, вакцинжуулалтын аян”-ыг зохион байгууллаа

    Огноо:
    Хүйтэн сэрүүний улирал эхэлж томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа тул оюутнуудын дунд эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдний дархлааг дэмжиж витаминжуулах зорилгоор “Дархлаажуулалт, вакцинжуулалтын аян”-ыг  2018 оны 12 дугаар сарын 4-нд МУИС-ийн эмнэлэгт зохион байгууллаа. Тус аяны хүрээнд ХӨСҮТ-өөс 200 хүн /тун томуугийн вакцин худалдан авч мөн тооны хүнийг вакцинд  хамруулсан бөгөөд 300-гаад хүнд D болон С витамин тараав. Мөн энэ…
  • “TОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ” төсөл 2 дахь жилдээ

    Огноо:
    Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж буй МУИС-ийн шинэхэн төгсөгчдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлснээр ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгчийг тохирох ажлын байранд санал болгох зорилготой “Тохирох ажилд нь зөв хүнийг” төсөл эхэлж байна. Энэхүү төсөл 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Төслийн…
  • “Компани хэрхэн байгуулах & Start up” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

    Огноо:
    МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран багш, ажилтан, оюутнуудад зориулж Мягмар гараг бүрийн 16:00 цагаас Номын сангийн 403 тоотод хууль, эрх зүй, гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. 2018 оны 12 дугаар сарын 4-ний Мягмар гарагт “Компани хэрхэн байгуулах & Start up” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
  • “МУИС-ийн Индэр” боллоо

    Огноо:
    “МУИС-ийн Индэр” лекц, уулзалтын зорилго нь улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхитэй оролцоо, бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх билээ. Лекц, уулзалтын энэ удаагийн зочноор МУИС-ийн профессор, Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч А.Энхбаяр “Шинжлэх ухаан, инновацид суурилсан бизнес”  сэдвээр ярилцлаа.  Проф А.Энхбаяр илтгэлдээ Монгол залуучуудын ур чадвар,…
  • “Хүний нөөцийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг” зохион байгууллаа

    Огноо:
    МУИС нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд, төгсөгчдийг мэргэшүүлж чадавхжуулах, ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжийн удирдлага хүний нөөцийг чадавхжуулах, шинэ мэдээллээр хангах, суралцагсдын карьер хөгжлийн төвийг байгуулахад бэлтгэх, суралцагсдыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын тэргүүлэх ажил олгогч байгууллагуудын “Хүний нөөцийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг”-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-нд зохион байгууллаа. Тус…
  • МУИС-д суралцдаг гадаад оюутнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав

    Огноо:
    2018 оны 12 дугаар сарын 3-ны 16.00 цагаас МУИС-д суралцдаг гадаад оюутнуудад Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруултуяа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хар тамхины тухай ойлголт, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх тухай яриа таниулга хийлээ.