• Num startup 1.0 хөтөлбөр амжилттай үргэлжилж байна

    Огноо:
    МУИС-ийн Бизнесийн сургууль, Оюутны албатай хамтран МУИС-ийн оюутнууддаа зориулан NUM STARTUP 1.0 хөтөлбөрийг 2017.04.20-ны өдөр эхлүүллээ. Тус хөтөлбөр нь МУИС-ийн Бизнесийн сургуулиас МУИС-ийн оюутнуудад гарааны бизнес эрхлэх онол, практикийн мэдлэг олгох, гарааны бизнесийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор КЕМБРИДЖ-ийн загвараар боловсруулсан хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь 2017.04.20-05.13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд эхний 7 хоногийн хичээлийг “Энтрепренерийн сэтгэлгээ, ур чадварууд” сэдвээр Бизнесийн сургуулийн…
  • МУИС-ийнхан номын аянд нэгдэж байна.

    Огноо:
    МУИС-ийн эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид “Сод-Эрдэм - III” номын аяныг дэмжин ном хандивласаар байна. Энэ удаагийн аянд МУИС-ийн Оюутны алба хамтран ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулагчдад ном хүлээн авах боломжоор ханган хамтран ажиллаж байгаа билээ. “Сод-Эрдэм - III”  номын аяны удирдамж танилцуулга “Сод-Эрдэм - III” аянаа бид Хөвсгөл аймгийн алслагдсан сумуудын нэг болох Жаргалант сумын дунд сургуулийн номын санг баяжуулах зорилгоор зарлаж…
  • АРДЫН БАГШ Д.ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН – 2017

    Огноо:
    АРДЫН БАГШ Д.ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН – 2017 Үндэсний бичгээ эрхэмлэн дээдлэгч таныг Ардын багш Д. Чойжалсүрэнгийн нэрэмжит  “Монгол бичгийн улсын уралдаан- 2017”-д оролцож, монгол хэл, бичгийн мэдлэг чадвараа сорихыг урьж байна. Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү улсын уралдааныг МУИС-аас 16 дахь жилдээ 2017 оны 4 дүгээр сарын 29-нд  зохион явуулах гэж байна.…
  • МУИС-ийн “БИЛИМ” клуб батламжаа гардан авлаа.

    Огноо:
    Оюутны албанаас үйл ажиллагаагаа идэвхитэй зохион байгуулдаг клубуудэд МУИС-ийн клуб батламж олгож эхэлсэн билээ. МУИС-д суралцдаг Казак оюутнуудын "Билим" клуб 2015 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа ба зөвхөн Казак оюутнуудын дунд бус сургуулийн нийт оюутнуудад зориулсан олон арга хэмжээнд идэвхитэй оролцдог тул "Билим" клубын Тэргүүн Б.Даулетжанд Оюутны албаны дарга Д-р Б.Алтангэрэл клубын батламжийг гардуулж өглөө. МУИС-ОЮУТНЫ АЛБА
  • Газарзүйн тэнхимийн хөтөлбөр суртачлах өдөрлөг болно

    Огноо:
    ШУС-ийн Газарзүйн тэнхимийн мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг 2017 оны 4-р сарын 27-нд 10:00-15:00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн VII байрны II давхарт зохион байгуулна. Газарзүйн тэнхимийн бакалаврын түвшний 5 мэргэжлийн хөтөлбөрүүд: Газарзүй 2. Газарзүй-байгаль шинжлэлийн багш 3. Хот ба бүс нутаг төлөвлөлт 4. Газар зохион байгуулалт 5. Газарзүйн мэдээллийн систем ба байгаль орчныг зайнаас тандан судлал Мэргэжлийн чиглэлээ сонгох оюутнуудыг өргөнөөр…
  • АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

    Огноо:
    2017 оны 4-р сарын 21-нд МУИС-ийн 2-р байрны “А” зааланд Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөр сурталчлах өдөрлөг болох тул та бүхэн хүрэлцэн ирж Ази судлалын тэнхимийн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцахыг урьж байна. Мөн 2017 оны 4-р сарын 25-ны 13:00-15:00 цагт МУИС-ийн 2-р байрны 4 давхарт Ази судлалын тэнхимийн сурталчилгааны өдөрлөг зохион байгуулагдах тул ШУС, ХШУИС-ийн 1-р түвшинд суралцаж буй оюутнууд идэвхитэй оролцоно…
  • Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл

    Огноо:
    Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж байна. Үүнд : Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоол; / www.legalinfo.mn/law/details/9870 / Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 111 дүгээр тогтоол; / www.legalinfo.mn/law/details/12193?lawid=12193 /…
  • БНСУ-ын Поско сангийн тэтгэлэг зарлагдлаа

    Огноо:
    Тэтгэлэгийн зорилго: Азийн залуу удирдагчдыг дэмждэг POSCO Asia Fellowship тэтгэлэгийг дэлхийн олон орны залуучуудад олгодог бөгөөд Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой. Тэтгэлэгийн шаардлага: Бакалаврын идэвхитэй төлөвийн 2-р түвшний суралцагч байх, Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх, Улиралд 12-оос багагүй багц цагийн хичээл судласан байх, Давхар…