All posts by Б.Анужин

About Б.Анужин

95662439a

Шувууд төслийн хиймэл дагуулын “Critical Design Review” техникийн хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө

Нийтэлсэн: Б.Анужин -2016/07/4

Шувууд төслийн хиймэл дагуулын “Critical Design Review” буюу 3 дахь шатны техникийн хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө. Японы хэвлэл мэдээллийн сувгууд манай төслийг онцлон нийтэлсэн байна. Энэхүү төсөлд маань одоогоор 7 орон газрын станцаар сүлжээ болж хамтран ажиллаж, 4 улсын хиймэл дагуул 2017 онд хөөрөхөөр болоод байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлэгт МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн биеэр оролцож Монголынхоо багийн хийсэн ажил, хиймэл дагуулын үйл явцтай танилцлаа.

Share Button

Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийтэлсэн: Б.Анужин -2016/07/4

МУИС болон БСШУЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” лаборатори сургууль, “Орчлон” олон улсын дунд сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр боллоо.

МУИС-д шилдэг элсэгчийг татах, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилго бүхий ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд:

  • МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Г. Баярмагнай
  • Орчлон ОУ-ын дунд сургуулийн гүйцэтгэх захирал Г. Бат-Эрдэнэ
  • Орчлон ОУ-ын дунд сургуулийн захирал Н. Нарантуяа
  • БСШУЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л. Эрдэнэ
  • БСШУЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эрин” лаборатори сургуулийн захирал Б. Амартүвшин нар оролцлоо.

Харилцан ойлголцлын санамж бичигт олон улсын тѳвшинд хүлээн зөвшөөрөгддөг Кембрижийн А болон АS тѳвшний хичээлийг МУИС-д дүйцүүлэх боломжтой болж байгааг тусгасан. Энэ нь тус санамж бичгийн онцлог гэдгийг оролцогчид санал нэгтэйгээр онцолж, талархал илэрхийлж байлаа.

Оролцогч талуудын зүгээс МУИС-ийн оюутнууд дадлага хийх боломжийг бүрдүүлэх, МУИС-ийн эрдэмтэн профессоруудын лекц, семинарыг зохион байгуулах болон бусад арга хэмжээнд багш сурагчдын төлөөллийг оруулж, идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.

IMG_6667IMG_6669IMG_6664IMG_6661

Share Button

ГАДААДЫН МОНГОЛ СУДЛААЧДЫН Ц. ДАМДИНСҮРЭН, Ш. ЛУВСАНВАНДАН, Б. РИНЧЕН НАРЫН НЭРЭМЖИТ 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА

Нийтэлсэн: Б.Анужин -2016/07/4

Татах (PDF )

Share Button

Тайваний иргэн Юни Уртагийн нэрэмжит тэтгэлэг”-т нэр дэвшсэн оюутнуудын нэрс

Нийтэлсэн: Б.Анужин -2016/07/1

Тайваний иргэн Юни Уртагийн нэрэмжит тэтгэлэг”-т хамрагдах суралцагчдыг сонгон шалгаруулах комиссын хурал 2016 оны 06 сарын 27-ны 19:00 цагаас дугуй зааланд болсон. Суралцагчдын сонгон шалгаруулалтыг хийх ажлын хэсгийг МУИС-ийн Захирлын 2016 оны 6 сарын 24-ний А/180 тоот тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдийн нэрс:

Ажлын хэсгийн ахлагч: О.Мөнхбат, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал, Оюутны албаны ахлах мэргэжилтэн
Гишүүд: Ж.Бадамханд, Оюутны албаны ахлах мэргэжилтэн

 Г.Түмэннаст, ШУС, НУС-ийн багш

А.Энхбаяр, ХШУИС-ийн багш

Б.Хүрэлбаатар, БС-ийн НББ-ийн багш

Г.Баасанхүү, ОУХНУС-ийн ахлах багш нар ажиллаа.

Тэтгэлэгийн зорилго: Сурлага сайтай, авъяаслаг, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, төлбөрийн чадвар муутай МУИС-ийн оюутнуудыг дэмжих

Тэтгэлэгийн хэмжээ: Нэг семестерт 250 ам.доллар байна. /1 жилээр олгоно/

Дараах болзлыг хангасан суралцагч Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэгт хүсэлт гарган, нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:

  • 3-аас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцаж буй идэвхитэй төлөвийн өдрийн оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  • Тэтгэлэгийн зорилгод нийцсэн байх

Шалгаруулалтын процесс: Тэтгэлэгт оюутан шалгаруулахдаа” МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” болон “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг удирдлага болгон ажиллаа.  Тэтгэлэгийн зарыг 6 сарын 10-ны өдөр МУИС-ийн вебсайт болон сиси системийн мэдээллийн хэсэгт зарласан. 17 хоногийн хугацаатай материал хүлээн авсан. Цаасан постер бэлтгэн бүх хичээлийн байруудын самбарт байрлуулан мэдээлэл тараасан МУИС-ийн веб рүү тухайн мэдээллийг үзсэн хандалтын тоо 2328 байсан.

Тайваний иргэн Юни Уртагийн нэрэмжит тэтгэлэгт 52 оюутан материал ирүүлсэн. Нийт 52 оюутнаас 14 оюутан МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг, Мицубиши корпорацийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдсан байна. Хугацаа хоцорч материал өгсөн болон материал дутуу ирүүлсэн оюутнуудын материалыг хасаад шаардлага хангаж буй үлдсэн материал дээр ажиллан дүнгийн голч, ар гэрийн байдал, өрхийн орлогын байдлыг илэрхийлсэн байдал, тодорхойлолт, бусад материал бүрдүүлэлтийн байдлыг харгалзан 6 оюутныг нэр дэвшүүлж байна.

Эдгээр оюутны мэдээллийг тэтгэлэг олгогч талд илгээсэн бөгөөд хариу ирмэгц Та бүхэнд мэдэгдэх болно. Тэтгэлэг олгох хугацаа: 2016 оны 8 сард

Тайваний иргэн Юни Уртагийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшсэн оюутны нэрс

Оюутны дугаар Овог нэр Сургууль Хөтөлбөр Түвшин Голч Дундажоноо
1 20 Г.Санчираа ШУС-НУС Эдийн засаг 3 3.7 8,4
2 26 Ц.Амгалан БС НББ 2 3.6 8,5
3 51 Г.Эрдэнэчимэг БС Санхүү 2 3.3 8,0
4 6 Б.Саранчимэг ШУС-НУС сэтгүүлзүй 3 3.4 8,2
5 8 Б.Буянхишиг ХЗС Эрхзүй 3 3.3 8,5
6 25 Б.Дашням ОУХНУС ОУХ 2 3.3 8,0
Share Button

Япон улсын “Мitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-т тэнцсэн оюутнуудын нэрс

Нийтэлсэн: Б.Анужин -2016/07/1

“Мitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулах комиссын хурал 2016 оны 06 сарын 27-ны 17:00 цагаас дугуй зааланд болсон. Суралцагчдын сонгон шалгаруулалтыг хийх ажлын хэсгийг МУИС-ийн Захирлын 2016 оны 6 сарын 24-ний А/180 тоот тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

Ажлын хэсгийн ахлагч:       О.Мөнхбат, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал

Нарийн бичгийн дарга:        Б.Энхжаргал, Оюутны албаны ахлах мэргэжилтэн

Гишүүд:               Ж.Бадамханд, Оюутны албаны ахлах мэргэжилтэн

                                 Г.Түмэннаст, ШУС, НУС-ийн багш

                                А.Энхбаяр, ХШУИС-ийн багш

                                Б.Хүрэлбаатар, БС-ийн НББ-ийн багш

                                Г.Баасанхүү, ОУХНУС-ийн ахлах багш нар ажиллаа.

Тэтгэлэгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд  оюутнуудын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Тэтгэлэг хүлээн авагчийн тоо:         16 суралцагч

Тэтгэлэгийн хэмжээ:

А групп- 500$,  6 суралцагч   В групп-300$, 10 суралцагч
  • ХШУИС-сургуулийн  суралцагч
  • ШУС-ийн БУС-ийн суралцагч
  • ОУХНУС-ийн суралцагч
  • ХЗС-ийн суралцагч
  • ШУС, НУС-ийн суралцагч
  • ШУС, ХУС-ийн суралцагч

Суралцагчид тавигдах шаардлага: 

  • Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвхи санаачлагаа илтгэн харуулсан 1,2,3 дугаар түвшин төгсөж буй бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх,
  • Сурлагын голч онооны үзүүлэлт GPA-нь А групп бол 3.0 болон түүнээс дээш,  В группэд хамаарагдах бол 3.2 буюу түүнээс дээш

Шалгаруулалтын процесс: Тэтгэлэгт оюутан шалгаруулахдаа” МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” болон “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг удирдлага болгон ажиллалаа.  Тэтгэлэгийн зарыг 6 сарын 10-ны өдөр МУИС-ийн вебсайт болон сиси системийн мэдээллийн хэсэгт байрлуулсан. 17 хоногийн хугацаатай материал хүлээн авсан. Цаасан постер бэлтгэн бүх хичээлийн байруудын самбарт байрлуулан мэдээлэл тараасан. МУИС-ийн албан ёсны вебсайт рүү тухайн мэдээллийг үзсэн хандалтын тоо 3360 байсан.

Мицубиши корпорацийн нэрэмжит тэтгэлэгт нийт 73 оюутан материал ирүүлсэн.

А группын 6 оюутан: Комиссын гишүүд А группын хүсэлт ирүүлсэн 13 материалтай нэг бүрчлэн танилцаж тус тусдаа оноо өгсөн. Бүх гишүүдийн өгсөн онооны нийлбэрийг дундажлан гаргаж  байр эзлүүлэн эхний 6 оюутныг сонгосон. Сонголт хийхдээ материал бүрдүүлсэн байдал, англи хэлээр бичсэн сурах төлөвлөгөө, монгол эссэг нэг бүрчлэн уншиж дүгнэсэн.

В группын 10 оюутан : ОУХНУС, ХЗС, ШУС-НУС, ШУС-ХУС-ийн нийт 10 суралцагчийг шалгаруулсан. Нийт хүсэлт ирүүлсэн оюутнуудын материал дотроос холбогдох бүрэлдэхүүн сургууль бүрээс 3,7-оос дээш голчтой оюутнуудын материал дээр ажиллан комиссын гишүүдийн нэгдсэн саналаар ОУХНУС-2, ХЗС-2, ШУС-НУС-3, ШУС-ХУС-3 оюутан нийт 10 оюутан шалгаруулсан.

Тэтгэлэг олгох хугацаа- 2016 оны 10 сард олгоно.

Японы Мицубиши UFJ сангийн тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын нэрс

ХШУИС, ШУС/БУС-6
оюутны дугаар Овог нэр БС хөтөлбөр түвшин /одоогийн байдлаар/ голч дундаж
27 1 О.Даваасүрэн ХШУИС Мэдээллийн технологи 2 3.6 7.9
28 2 Б.Бат-Орших ХШУИС Мэдээллийн инженер 2 3.3 8.1
33 3 Б.Эрдэнэ ХШУИС ерөнхий суурь 1 3.9 8.6
34 4 А.Номунгоо ШУС-БУС ерөнхий суурь 1 3.8 8.4
46 5 Б.Идэрбаяр ШУС-БУС Геологи 3 3.6 8.0
63 6 Д.Оюундарь ХШУИС Сэргээгдэх эрчим хүч 3 3.7 9.2
ОУХНУС-2
23 1 А.Өлзиймаа ОУХНУС ОУХ 3 3.7 8,9
40 2 Ц.Наранчимэг ОУХНУС ОУХ 3 3.8 8,3
ХЗС-2
45 1 Г.Оюундарь ХЗС Эрхзүй 2 3.7 9,2
60 2 А.Баттуяа ХЗС Эрхзүй 3 3.7 9,0
ШУС-НУС-3
42 1 Г.Анударь ШУС-НУС Олон улсын  сэтгүүлзүй 3 3.8 9.2
26 2 Б.Батчимэг ШУС-НУС Эдийн засаг 3 3.8 9.1
13 3 Б.Уянга ШУС-НУС суурь хөтөлбөр 1 3.7 8.7
ШУС-ХУС-3
16 1 Н.Ундармаа ШУС-НУС Монгол хэл багш 3 3.8 8.3
43 2 Э.Тэргэл ШУС-ХУС ерөнхий суурь 1 3.9 9.1
50 3 Г.Хосзаяа ШУС-ХУС МХУЗ багш 3 3.7 8.9

 

Share Button